"Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр /2019.09.24/ Хэнтий аймгийн Чингис хотноо эхэллээ.
“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ын хамтарсан Тост, Тосон бумбын нурууг хамгаалсан жишиг тэмцэл “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” сэдвээр зүүн гурван аймагт үргэлжилж хэлэлцүүлэг ийнхүү эхэлж байна.
Хэлэлцүүлгийг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-
Тост, Тосон бумбын төлөө тэмцсэн энэ жишгээр Монгол орноо тойрч, хууль зөрчиж байгаа зүйл байгаа бол түүнийг нь төрд хүргэж, байгаль хамгаалах үзлийг түгээн дэлгэрүүлэх, иргэдээ сонс гэгээрүүлэх, эх орон ч үзлийг дэлгэрүүлэх үүднээс “Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийг бид зохион байгуулж байгаа юм. Өнөөдрийн хэлэлцүүлгийг дэмжиж байгаа аймгийн Засаг дарга Н.Ганбямбад талархал дэвшүүлье.
Хариуцлагатай уул уурхайн тэмцлийг жишиж болохуйц жишээг би хэлье. 1921 онд ардын хувьсгал ялж, Монгол Улс тусгаар тогтносон. Олон аавын хүүгийн цусыг асгаруулж тэмцэл хийсэн. 1939 оны Халхын голын дайнд бид газар нутгаа өмгөөлөн тэмцсэн. Тэгвэл өнөөдрийн байгаль эхээ хамгаалах, уул уурхайг хариуцлагажуулах тэмцэл бол яг газар нутгаа хамгаалах тэмцэлтэй адил юм.
Тэр үед дайсан тодорхой байсан. Харин одоо бид маш хүнд нөхцөлд тэмцэл хийж байна. Дайсан дэргэд байгаа. Дайсан Төрийн ордонд орсон байна. Дайсан бидний итгэж явсан анд нөхөр байхыг үгүйсгэхгүй. Бид дайснаа таних аргагүй болсон. Тийм учраас та бидний өнөөдрийн тэмцэл тусгаар тогтнолоо хамгаалан, газар шороогоо өмгөөлөн босож байсан тэмцлээс харьцангуй хүнд, маш өөр тэмцэл юм. Тиймээс бид өнөө цагийн өнгөн дээр мэдээллийг ил тод байлгах ёстой. Хэрэв сайн зүйл байгаа бол жишээ болгож ярья. Түүнийг тэргүүн туршлага болгож сурталчлах ёстой. Бид уурхай хаах гэж, хүний муу үзэх гэж байгаа юм биш. Харин буруу зүйл байгаа бол олон нийтэд мэдүүлж, төрийн чихэнд аваачих нь зөв. Араас нь ямар шийдэл гаргалгаа байгааг тайлбарлая. Мэргэжлийнхнээр шийдлийг олуулъя. Тэгээд асуудал шийдэгдэхгүй байвал бид бүгдээрээ нийлээд төрд хяналт тавьж, шахалт үзүүлж ажиллах ёстой. Энэ бол бидний тэмцлийн гол хэлбэр, утга, зорилго юм" гэлээ.
Хэлэлцүүлэгт Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б.Дархантөр, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сүнгээ, аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Батсайхан болон “Байгал хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Энхбат, “Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа, хуульч Б.Долгор болон Хэнтий аймгийн иргэд оролцож байна.
“Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийн үеэр “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Энхбат “Монголын уул уурхай-Баялгийн хараал” сэдвээр, “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа “Эх орон газар шорооныхоо эзэн байцгаая” сэдвээр, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа “Хариуцлагатай уул уурхайд тавих хяналт” сэдвээр, Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор “Нөхөн сэргээгдэх хөгжил, уул уурхай дахь эрхзүйн зохицуулалт” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 1 )
ЗАА ЗАА СОНГУУЛИЙН СУРГААР ЭНЭ ХЭДЭН БААГИЙНУУД ЭР ЭМГҮЙ ТЭНЭГТЭЭД ЮУ ВЭ ОДОО УУЛ УУРХА Г МУУЛААД БАЙВАЛ УИХ-Л ГАРНА ГЭЭД МӨН ИХ ЮМ БОДЖЭЭ ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ УХАМСРЙН ДОРОЙТОЛД ОРСОН НИЙГМИЙН ШААР ШАВХРУУНУУД ШҮҮ ДЭЭ БҮГД