“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” хэлэлцүүлэг Дорнод аймагт болно

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

Улс орон даяар өрнөх “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр /2019.09.24/ Дорнод аймгийн Чойбалсан хотноо 13:00 цагт болно.

21 аймгаар өртөөлөх энэхүү хэлэлцүүлгийг хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалах чиглэлээр ажилладаг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран зохион байгуулж байгаа юм.

“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийн үеэр “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Энхбат “Монголын уул уурхай-Баялгийн хараал” сэдвээр, “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа “Эх орон газар шорооныхоо эзэн байцгаая” сэдвээр, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа “Хариуцлагатай уул уурхайд тавих хяналт” сэдвээр, Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор “Нөхөн сэргээгдэх хөгжил, уул уурхай дахь эрхзүйн зохицуулалт” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Мөн Дорнод аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн дарга Х.Энх-Отгон, БОАЖГ-ын дарга Б.Эрдэнэбаяр, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэл, Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч н.Мягмарсүрэн, Татварын хэлтсийн дарга С.Бямбарагчаа, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга н.Тамир нар хэлэлцүүлэгт оролцож Дорнод аймаг дахь уул уурхайн салбарын өнөөгийн байдал, байгаль орчин, мэргэжлийн хяналт, татварын нөхцөл байдлын талаарх цогц мэдээлэл өгнө.

Хэлэлцүүлгийг "ТВ8" телевиз болон zindaa.mn сайт сошиал сүлжээгээр олон нийтэд шууд дамжуулан хүргэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top