Д.Энхбат: Ураны хаягдлын цэгийг Монголд байгуулах гэж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Дорнод аймгийн Чойбалсан хотноо амжилттай үргэлжилж байна. 21 аймгаар өртөөлөх энэхүү хэлэлцүүлгийг хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалах чиглэлээр ажилладаг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран зохион байгуулж байгаа юм.


“Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Д.Энхбат “Хөрөнгө мөнгө гэдэг аливаа улс орны амьдралын чанарыг сайжруулахад зарцуулагдах ёстой. Энэ ч зорилгоор Монгол Улс уул уурхайн салбараа хөгжүүлж ирсэн. Харамсалтай нь зорилгоосоо хазайсан сөрөг үр дагаврыг дагуулсан салбар болсныг монголчууд мэддэг болсон. Тиймээс иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцлээ илэрхийлж, дуу хоолойгоо хүргэх болсон. Дэлхий дахины түүхийг харахад ядуу буурай орнууд уул уурхайгаа ашиглах замаар хөгжилд хүрэхийг зорьсон байдаг. Гэтэл түрүүлж хөгсөн орнууд, түүний үндэстэн дамнасан корпорациуд баялгийг нь ашигладаг. Тэд нийгмийн элит хэсэг гэж нэрлэгдэх хэсэг бүлэг хүмүүсийг авлигадах замаар эрх мэдлээ тогтоодог жишээ олон байна. Конг Улс 60 жил уул уурхайг хөгжүүлж байгаа ч өнөөдөр хүмүүнлэгийн сүйрэлд орчихоод байна.

Эдгээр үндэстэн дамнасан корпорациудад “Рио Тинто”, “Арева” гэдэг компаниуд ордог. “Рио Тинто” компани өдөр болгон Монголоос алт голлосон баялаг гаргаж байгаа ч Монголын ард түмэн ашиг хүртэж чадахгүй байна. Францын “Арева” компани Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны олборлолт хийх гэж байна.

Монгол Улс өнөөдөр нефть боловсруулах үйлдвэр барьж байна. Түүхий эдээ Хятад руу гаргаад байгаагаа засах ёстой. Дорнод аймагт холимог металлыг хайлуулах, боловсруулах үйлдвэр барих ёстой. Ураны олон талбай Дорнод аймагт байна. Ураны уурхай Монголд хэрэгтэй, үгүйг дорнодчууд хэлэх ёстой. Ураны олборлолт нэрээр ураны хаягдлын цэгийг Монголд байгуулах гэж байна. Үүнийг бид эсэргүүцэх ёстой. Бид Канад шиг, Норвег шиг хөгжмөөр байна. Бид илэрсэн бүхнийг ухах шаардлага байхгүй. Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих замаар хөгжих боломж байгаа” гэсэн юм.

“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Хэлэлцүүлгийг "ТВ8" телевиз болон zindaa.mn сайт сошиал сүлжээгээр
олон нийтэд шууд дамжуулан хүргэж байна.

 

ШУУД ҮЗЭХ

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(73.176.171.37) 2019 оны 10 сарын 02

Tsumiin zevseg ul delgeruuleh olon ulsiin gereend mongol uls negdlee.

0  |  0
Zochin(202.4.248.86) 2019 оны 09 сарын 27

Манайх чинь 3 -хан сая хүнтэй орон шүү дээ. Газраа ухахгүйгээр хөдөөа ж ахуй, аялал жуулчлалаар хангалттай мөнгө хийх боломжтой. Дээр нь залуучууд толгойгоороо мөнгө олоод эхэлсэн. Зөвхөн төр засаг л зөв бодлого барих хэрэгтэй байна. Ядаж 30 сая хүнтэй байсан бол газраа ухна гэхсэн.

0  |  0
Зочин(103.212.116.127) 2019 оны 09 сарын 26

Элбэгдоржийн хийсэн ажил шүү дээ, хүн бүхэн л мэднэ. Шуудай шуудайгаар нь хурааж байгаад хэнд ч мэдэгдэхгүйгээр явуулчихдаг гэж нутгийн иргэд мэднэ, орон нутгийн удирдлага, цагдаа хэн ч иргэдийн гомдлыг хүлээж авдаггүй

0  |  0
зочин (139.5.217.66) 2019 оны 09 сарын 26

та нар тэр газар очоод зогсож байгаа ч дээ худлаа үнэн нь мэдэгдэхгүй хүмүүс их болоод итгэхгүй болсон доо газрыг нь үзүүлээч дээ тэгвэл итгэе хөө

0  |  0
Үнэн(103.9.89.18) 2019 оны 09 сарын 26

Аль хэдийнээ булчихсан юм биш үү. Хэмждэг багажаа бариад Маань, Чойроор дамжуулаад Дорноговь Дорнотын нутгаар хайгуул хийгээч. Цацраг хүчтэй илэрч байгаа газруудыг олж тогтоох хэрэгтэй

1  |  0
Top