“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Дорнод аймгийн Чойбалсан хотноо амжилттай үргэлжилж байна. 21 аймгаар өртөөлөх энэхүү хэлэлцүүлгийг хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалах чиглэлээр ажилладаг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран зохион байгуулж байгаа юм.
Хэлэлцүүлгийн үеэр “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа “Эх орон газар шорооныхоо эзэн байцгаая” сэдвээр илтгэл тавилаа.
Түүний илтгэл баатарлаг түүхтэй ард түмэн болох монголчууд эвлэлдэн нэгдэж шударга бустай тэмцэх замаар эх орноо мандуулахыг уриалжээ.
Ц.Баяраа “Дорнодын ард түмнийг бид баатарлаг ард түмэн гэдэг. Дэлхийн хоёрдугаар их дайн Дорнын талаас эхэлж байв. Тиймээс та бүхэн баатарлаг. Эх орныхоо төлөө баатарлаг гавьяа байгуулна гэдэг бол та өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө анхаарал тавихаас эхэлдэг. Тэгэхээр хүн болгонд гавьяа байгуулах боломж бий. Зоригтойгоор босвол ард түмэнд асар их хүч байдаг. Ард түмнийг туйлдуулж байгаа авлигачид, ариун сайхан байгалийг маань шунахайн сэтгэлээр ухагчидтай тэмцэх хүч бидэнд бий. Дорнодын ард түмэн хариуцлагагүй уул уурхайтай өөрсдийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй. Тэр цагт амьдрал сайхан болно” хэмээв.
“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг үргэлжилж байна.
БИЧЛЭГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )