Саудын Араб анх удаа жуулчны виз олгож эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 27

Саудын Араб 49 гаднын орны иргэдэд зориулж анх удаа жуулчны виз олгохоор боллоо гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.

Цахим хэлбэрээр авах визний хураамж 80 ам.доллар байх бөгөөд лалын шашинтнуудын ариун газар болох Мекка, Мединад очих зөвшөөрлийг хязгаартай олгох аж. Европын 38 орон, Азийн долоон орон, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеландын иргэд виз мэдүүлэх эрхтэй гэнэ. Визийг цахим хэлбэрээр мэдүүлснээс хойш долоон минутын дотор олгох ба Саудын Арабын дөрвөн олон улсын нисэх онгоцны буудал дээр мөн авч болох гэнэ. Визийг энэ сарын 28-наас олгож эхэлнэ.

Саудын Арабын иргэдийн адил гаднын жуулчдад согтууруулах ундаа хэрэглэхийг хориглохоос гадна гаднын эмэгтэй жуулчид абаи буюу урт ханцуйтай, голдуу хар өнгийн өмсгөлийг өмсөх албагүй ч даруухан хувцас өмсөхөд хангалттай аж. Гаднын эмэгтэй жуулчдыг ойр дотнын болон садан төрлийн эрэгтэй дагалдах шаардлагагүй. Үүнээс өмнө Саудын Араб лалын мөргөлчид, ажилчид болон ажлын шугамаар ирж буй гаднын иргэдэд нэвтрэх зөвшөөрөл олгодог байжээ.

Сүүлийн үед Саудын Арабын эрх баригчид аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулах болжээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь тус улс эдийн засгийг солонгоруулах, эрчим хүчний экспортоос хамааралтай байдлыг багасгахад чухал ач холбогдолтой. Саудын Араб 2030 он гэхэд жилд 30 сая жуулчин хүлээн авах зорилт тавиад байна. Өдгөө тус улсад жилд айлчилдаг 16 сая гаднын иргэдийн дунд ганц ч жуулчин байдаггүй. Ойрын хугацаанд аялал жуулчлалаас жилд 47 тэрбум ам.долларын орлого олно гэж Саудын Араб тооцоолж байна.

Саудын Арабд нийт 10 мянган түүхэн дурсгалт газар байдгаас тав нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.34) 2019 оны 09 сарын 28

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top