"Байгаль эх-хариуцлагатай уул уурхай" хэлэлцүүлэг Өмнөговь аймгийн Манлай суманд болж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 12

"Байгаль эх-хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлэг Өмнөговь аймагт үргэлжилж байна. "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран зохион байгуулж уг хэлэлцүүлэг өнөөдөр /2019.10.12/ Өмнөговь аймгийн Манлай суманд болж байгаа бөгөөд  сумын удирдлага, иргэд хариуцлагатай уул уурхайн төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна.

Манлай сум нь 2500 хүн амтай, уул уурхайгүй цөөн сумын нэг. Тус сум “Оюутолгой” компаниас нөлөөллийн бүс гэдгээрээ төсөвтөө мөнгө төвлөрүүлж чаддаг ба 200 орчим иргэн “Оюутолгой” компанид ажилладаг бөгөөд цалингийн хувьд хамгийн багаар цалинжиж байгаад сумын иргэд сэтгэл дундуур байгаагаа хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа.

Манлай сум хэдийгээр уул уурхай байхгүй ч гэлээ дамжин өнгөрөх бүс нутас болж нүүрс шатахуун тээвэрлэж байгаа том машинуудын тоосонд дарагдах байдал нэмэгджээ. Мөн Манлай сумын нутагт хулан, аргаль, янгир ундаалдаг хоёр булаг байдаг Харин шинэ төмөр замын ТЭЗҮ 2014 онд батлагдахдаа хоёр булгийг дайруулан хийгджээ. Хэрвээ төмөр замын ажил энэ хэвээрээ үргэлжилбэл зэрлэг амьтад дайжиж, ундаалах булаггүй болох аюул нүүрлэсэн байна.

Сумын удирдлагад Засгийн газраас төмөр замын ажлыг саатуулахгүй байх чиглэл ирсэн учраас яаж ч чадахгүй байдалд орсон гэнэ. Тиймээс Манлай сум цаашид уул уурхай түшиглэсэн үйлдвэрлэлийн сум болох зорилт тавин ажиллаж байгаа ажээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top