Н.Байгальмаа: Би тэмээгээр аялсан сүүлчийн хүн байх

2019 оны 11 сарын 01

Н.Байгальмаа хэмээх энэ шавилхан бүсгүйг өдгөө монголчууд төдийгүй дэлхийн цөөнгүй оронд “Тэмээгээр аялагч бүсгүй” хэмээн мэддэг болсон. Тэрбээр улам бүр даяарчлагдан буй энэ цаг дор Монголынхоо их түүхийн нэгээхэн хэсгийг тэмээн жиндээ тээн, “Эх орноо дэлхийд сурталчлах”-аар алс Европ руу аялалд гарсан. “Эмэгтэй хүн, чадах болов уу даа” хэмээн эвийлэх, басхүү элдэвлэх нэгэн байсан л  байх. Гэвч тэр зорилгоосоо шантрахгүй. Өдгөө эртний торгоны замын жимээр 12 мянган км замаас 6000 гаруй км харгуйг туулаад байна.


-Тэмээгээр аялалд гарснаас хойш хоёр жил өнгөрчээ. Одоогоор хэдэн улсаар аялаад байна вэ?

-Анх тэмээн аяллаа гурван жилийн хугацаанд хийнэ гэж төлөвлөж, Улаанбаатарынхаа төв талбай дээр нээлтээ хийсэн өдрийн хоёр жилийн ой энэ сарын 29-нд боллоо. Монгол хүмүүс эртнээсээ хол замд гарахдаа нарийн товлодоггүй шүү дээ. 2017 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр аяллынхаа замд гарч байлаа. Одоогоор Монгол, Хятад, Казахстан, Узбекистан, Туркмен гэсэн таван улсаар тэмээтэй аялсан. Одоо Иран, Турк улсыг  туулж, Европын холбооны улсууд руу аялахад бэлэн болоод байна. Ер нь аяллынхаа замын 60-70 хувийг туулчихсан.

-Яагаад заавал тэмээтэй аялал хийе гэж зорилго тавьсан бэ?

-Ер нь монголчууд бид чинь нүүдэлчдийн үр сад шүү дээ. Мал аж ахуйгаа хэдэн мянган жил амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн. Анх 2007 баруун аймгуудаас явж байхад Австри улсын нэг аялагч залуу Монголоос  Европын орнууд руу мориор аялна гэж ярьж байсан. Тухайн үед би түүний санааг хэрэггүй зүйл гэж бодсон. Гэхдээ тэр 2010 онд Монголоос хоёр морь худалдаж аваад ОХУ, Казахстанаар дамжин, Унгар хүртэл хүртэл аялж, зорилгоо биелүүлчихсэн. Ер нь олон жил гадаад хүмүүстэй ажиллаж, гадаадын олон орноор явах тусам эх орныхоо өв соёл, үнэт зүйлийг ойлгож, үүргээ ухамсарладаг юм байна.

Хэн нэгэн шар залуу монгол морийг минь аваад “Чингис хааны зам мөрөөр” гэж нэрийдэн хоёр жилийн хугацаанд аялчихсан. Цагаан атаархал төрсөн л дөө. Араас нь дахиад морь унаад явбал дуурайсан мэт харагдана. Өрнө, Дорныг холбосон торгоны замын их түүхийн жимийг тэмээгүйгээр төсөөлөхийн аргагүй. Магадгүй Хятад гүрэн үйлдвэрлэл хийгээд, торго цайгаа бэлдэж байхад нүүдэлчид нэг газраас нөгөө рүү өртөөчлөн хүргэж байсан учраас торгоны замд оруулсан монголчуудын хувь нэмэр асар их. Түүнийг энэ цагт сэргээж явмаар санагдсан. Ер нь гаднын орнуудад монгол хүн, Монгол Улсын тухай мэдээлэл Чингис хаанаар л дуусчихдаг. Өнөө цагт хаана, хэн байгаа нь тодорхойгүй. Дээрээс нь энх тайван оршиж байгаа энэ цаг үед улс гүрнүүд түүхийг маш их гуйвуулж, дэлхий нийтэд өөр өнцгөөс харуулж. Тухайлбал, зарим улсууд Чингис хааныг өөрсдийнхөө эзэн хаан мэтээр ярьдаг. Монгол хүн чинь шартай. Өөрийн боломж, нөхцөлийг судалж байгаад энэ аянаар торгоны зам монголчуудын хийж байсан зүйл, Монгол гүний, монгол хүний цөс, зориг тэвчээр хатуужил, өнөө цагт ч оршин байгааг илэрхийлмээр санагдсан. Үүнээс гадна мэдээж хувийн ашиг сонирхол байлгүй яахав. Хүн болж төрснийх содон, сонин амьдарч байгаад өнгөрвөл үр хойч минь есөн үеэрээ намайг дурсан ярих юм болов уу. Нэг баян нөхөр байж байгаад өнгөрвөл тухайн үед нь мэдэх хүмүүс нь мэдээд өнгөрнө. Баян хүн байсан л гэхээс биш өөрөөр ярихгүй. Тэгээд л энэ аялалд гарсан даа.

-Эмэгтэй хүний хувьд тэмээгээр тэсгим өвлийн хүйтэн, аагим халуунд аялахад маш их тэсвэр тэвчээр зориг шаардаж байгаа. Аяллын хугацаанд тулгарч байгаа олон асуудлыг яаж шийдэж байсан бэ?

-Ямар нэг асуудал заавал урган гардаг. Байгаль цаг уур, хүн, сэтгэл зүйн асуудал, нийгмийн харилцааны асуудлууд. Тэр бүгдийн талаар яривал тоо томшгүй ээ. Тэгэхээр эхлүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд бэрхшээлийг давж, хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр оюун бодлоо уралдуулж байна л даа. Аялал дууссаны дараа ямар бэрхшээлүүд тулгарч байсныг гаргана гэж бодож байгаа. Заримдаа хүн юуны тулд ингэж өөрийгөө зовоогоод байдаг юм бэ, ингэж явах хэрэгтэй юм уу гэдэг. Магадгүй өнөөдөр миний аялал, энэ зуунд тэмээгээр аялах хамгийн сүүлийн цаг хугацаа байж магадгүй. Улам л зам харгуй нарийн, тор шиг сүлжээ болж байна.

-Ёс заншил, хэлийг нь мэдэхгүй  улс орон руу тэмээгээр аялна гэдэг их зориг. Гэр бүл гэж том орон зай байна. Тэд тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Монгол хүн уул устайгаа адилхан гэдэг. Ер нь би шийдэмгий хүн. Тэнэг, бас зоригтой гэж болно. Өөрөө анх санаагаа гаргаад, ямар нэгэн юм хийнэ гэж зоривол ямар нэгэн байдлаар гүйцэлдүүлж л санаа амардаг. Санаагаа анх нөхөртөө хэлсэн. Манай хүн бага зэрэг эргэлзээтэй, гэхдээ аялагч учраас боломжтой гэж хүлээж авсан. Энэ аяллыг 2010 оноос хойш бодож явлаа шүү дээ. Боломжит хугацаагаа өөртөө бүрдүүлээд, судалгаануудаа хийж байсан.

-Таныг аяллын хугацаанд очсон газар бүрийн иргэд их найрсаг хүлээж авч байгаа харагддаг.

-Сүүлийн 10 орчим жил маш их аялсан. Тэмээгээр таван орон, тэмээгүйгээр 20 гаруй улсаар аяллаа. Тэгэхээр туршлага хуримтлагдсан байна.  Дээрээс нь монгол хүнд байдаг чанар байж магадгүй. Шинэ улс оронд очоод маш хурдан зохицдог. Айлд оччихоод элдэв ааш гаргаад байдаггүй шүү дээ бид чинь, усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг шиг. Аль ч улс оронд очоод улс төрийн хүчин зүйл, нийгмийн ялгааг сайн ойлгочихвол даяарчлагдсан нийгэмд энэ монгол, казах, узбек хүн гэдэг ялгаа ерөөсөө байдаггүй. Намайг бүгд л төсөөлснөөс илүү гайхалтай, сайхан хүлээж авсан.  Тэд өөрсдийгөө Чингис хааны үр сад гэдэг. Дээрээс нь техник хөгжил өндөр цэгтээ тулахаар буцаад хүмүүс  эгэл, тайван амьдрал руу их тэмүүлдэг болж. Торгоны зам дагуу байгаа энэ улсууд нүүдэлчин ахуйгаа сэргээж, аялал жуулчлалтайгаа холбож байна.

-Нэвтрүүлгээс харахад та хэд хээр хоноглож харагддаг. Өвөл хамгийн хүйтэндээ хэдэн градус хүрч байв?

-Бид Улаанбаатарын төв талбайгаас Ховд аймгийн Булган сум, хил хүртэл арваннэгдүгээр сараас гуравдугаар сарын 20 хүртэл 1885 км замыг цасан дунд туулсан. Энэ үед хөрсөн дээр -57 градус хүрч байсан үе олон бий. Шиньжян-Уйгурыг зун туулсан. Маш халуунд явсан. Казахстаныг мөн өвөл хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд туулсан. Бас нэлээн хүйтэн, чийглэг байсан. Үзбек, Туркменийг зун эд халуунаар туулаад ирлээ.

-Олон орноор аялаад дотроо дүгнэлт хийсэн л байдаг байх. Тэгэхээр Монголынхоо бахархах зүйл болон эмзэглэх зүйл нь юу байсан бэ?

-Мэдээж өнгөрсөн түүхээ ярьж бахархдаг шүү дээ. Өнөө цагт хаана, хэн, ямар байна гэдгээ аягүй сайн ойлгох хэрэгтэй. Монгол орон шиг эрх чөлөөтэй, юу дуртайгаа хэлж ярьдаг, хаана юу дуртайгаа хийж амьдардаг улс ховор. Зарим улсад хүссэн газраа майхнаа бариад, хүссэн газраа алхах боломжгүй.  Бид хязгааргүй эрх чөлөөнд амьдарч байна. Хязгаар үгүй байна. Хүн болгоны мөрөөдөл болсон АНУ-ыг эрх чөлөөтэй гэж хардаг.  Тэгтэл үгүй, бүх юм хайрцаглагдчихсан ёс дэг дунд байдаг. Монгол Улс хязгааргүй их амар амгалан, уудам, хүмүүс нь тайван, цайлган, асар гайхамшигтай оронд амьдарч байна даа бид нар. 21-р зуунд манайх шиг сайхан орон ховор байх.  Ганц эмзэглэдэг зүйл нь монголчуудын маань уужим тал нутаг шигээ сэтгэдэг сэтгэлгээнд жаахан өөрчлөлт орчихсон юм шиг санагдсан. Нийт массыг маань оюун санаа харанхуй гэж хэлэхэд бүдүүлэг, мунхаг бол биш байна. Бусдаар бол монгол хүмүүс ярих юм байхгүй маш тэмцэгч, аливаад дасан зохицох чадвар өндөртэй. Хөгжүүлж чадвал давуу тал их шүү дээ. Дээрээс нь маш оюунлаг хүмүүс байдаг. 13-р зууны үед хот болоод босчихсон байсан Персийн эзэнт гүрнүүд, наана нь Узбекстан улс, Эртний Самарканд, Эртний Бухарад очиход монгол хаадын маань бүтээсэн зүйлс, түүхүүд, тэдний захидлуудаас харахад ямар агуу оюунлаг, гайхамшигтай бичиг соёл нэвтэрсэн хүмүүс байсан бэ гэж харагддаг.

-Тэмээний талаар асуухгүй өнгөрч болохгүй нь. Анх 10 тэмээгээр аяллаа эхэлсэн. Одоо хэдэн тэмээгээр аялж байна вэ?

-Монголын 10 тэмээгээ “Байтаг богд” киноны буюу хилийн цэргийн 0130-р ангийн хамт олонд бэлэглэчихсэн. Одоо таван тэмээгээр аялж байна. Өнөөдөр торгоны зам дагуу байгаа улс улсаас нь тэмээгээ худалдаж авах, түрээслэх байдлаар явж байгаа.  Хоёр бөхтэй тэмээ дэлхийн 56 оронд, АНУ-ын Лас Вегаст хүртэл байна. Ирэх 2020 оны гуравдугаар сарын 6-9-ний хооронд Увс аймгийн Хяргас нуурын Хэцүү хадны дэргэд дэлхийн 12 орны тэмээчид ирж “Түмэн тэмээний баяр”-т оролцоно. Тус баярыг Монголын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Увс аймгийн Засаг даргын тамгын газар, миний бие хамтран зохион байгуулна.

-Тэмээ худалдаж авахад хэр үнэтэй вэ?

-Үнэтэй. Монголоос нэг тэмээг сая төгрөгөөр авсан. Харин Казахстан, Узбекстанд аялал жуулчлалынх нь яамны дэмжлэгээр тэмээ тус бүрийг таван сая төгрөгөөр худалдаж авч байна. Нэг улсаас л 25 сая төгрөгөөр авч байна гэсэн үг. Дээрээс нь тэмээний идэш тэжээлийн зардал гарна. Байнга нэг машин дагаж, хоол тэжээлийг нь авч явдаг. Миний хоол ч яахав өөрөө олдоод байдаг.

-Бид хүүхэд байхдаа хайртай ишиг, хургандаа нэр өгөөд, тэврээд л унтдаг байсан. Түүнтэй адилхан та тэмээтэйгээ ижилдэн дассан байсан байх?

-Тэгэлгүй яахав.  Өмнөговиос дөнгөж буйл хатгасан 10 тэмээг худалдан авч, 2017 оны долоодугаар сарын 27-ны өглөө үүрийн таван цагт өмнийн говиос ачиж ирж байсан. Тэднийгээ өөрөө сургаж, бүгдэд нь нэр өгч, хооллож ундлаад, Монголын өвлийг хамт туулаад гаргасан. Тэмээнүүд маань намайг хаанаас ч нэрээр нь дуудахад иргээд харна. Намайг маш сайн танина. Маш ухаантай амьтан. Хүмүүс адууг их ухаантай гэж ярьдаг. Магадгүй тэрнээс ч ухаантай байх.

-Ярилцсанд баярлалаа. Эх орноо сурталчилж байгаа ажилд тань амжилт хүсье.

-Монгол түмэндээ сайн сайхныг хүсэн ерөөе өө.

Сэтгэгдэл ( 40 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Fabien(41.79.219.206) 2023 оны 01 сарын 21

VERY IMPORTANT INFORMATION\nYou are not favored by the banks, you have a project and you need financing, you need funds to invest in your business.\nFor all your credit or financing needs, do not hesitate to contact me for more information.\nContact:\n\nfabienalicio@gmail.com

0  |  0
гийчин(202.55.191.194) 2020 оны 05 сарын 07

бузар булайгаа нууж чаддаг маш чадварлаг жүжигчин хүүхэн. Барагтай хүүхэн эр хүнийг эхийнх нь эсрэг босгож чадахгүй дээ. Энэ дөрвөд чадсан шдээ. Худал хэлнэ, хулгай хийнэ, луйвардана, гадаад хүнээс мөнгө хусна, завхайрна, хамт аялж байгаа хүнээ луйвардана. Хийхгүй муу үйл алга. Насны эцэст энэ бүх муу үйлээ биеэрээ төлнө дөө. яана даа. Нэг л зорьсон бол зүтгээд дуусдаг, маш гүргэр зантай юм. Муу нь сайнаасаа хавьгүй их энэ дөрвөд хүүхний үр хүүхэд нь яана даа, хөөрхийс

0  |  0
гийчин(202.55.191.194) 2020 оны 05 сарын 07

Байгальмааг зальтай, худалч, луйварчин, гадаад хүнээс мөнгө луйвардсан, завхай, хамт аялж байгаа хүнээсээ мөнгө луйвардаж тангараг тасарсан, эх хүү хоёрыг өстөн дайсан болгосон гээд л дандаа муу муухай зүйл хийдэг, муу муухайгаа маш чадварлаг нууж сайн ярилцлага өгдөг чадварлаг жүжигчин гэдийг нь олж мэдлээ. Ясны гүргэр дөрвөд гэдийг нь ч ойлголоо. Сайнаасаа муу нь зонхилсон луйварчин дөрвөд хүүхэн юмаа

0  |  0
зочин(202.55.191.205) 2020 оны 03 сарын 29

эх үр 2-ыг өстөн дайсан болгоод ,Муу ч сайн ч эхтэйгээтээ тэрсэлсэн хүн тэр айхтар Үйлийн үрийг 10 нугалж амсана даа Залуу чадалтай үедээ биш хөгширч ядарсан үедээ ч юумуу үзвэл яанаа Үр хүүхдүүд нь ч яаагаа билээ!

0  |  0
Gerelchimeg.T(202.9.42.141) 2019 оны 11 сарын 05

Emegtei hun bitgii hel er hun ch ingej chadahgui dee. Mundag emegtei yumaa. Uneheer baharhmaar emegtei shuu. Ene ih er zorig tevcheer hatuujil. Manaihan uram ugch chadahgui bol eldveer bitgii heleerei. Ayaniih ni altan shar zam ulziitei baig. Tun udahgui zorison hergee buteej hureh gazraa hurnee. Tuuhend munhruh mash ih saikhan zamnaliig tuulj mongol ulsiin neriig temeetei ayalagch gej delhiid tsuuraituulj yavaa erhemseg busguid eruul enkhiig husch ayan zamd ni saad gej buu baig zoirson hereg ni sanasnaar buteg gej saikhan yeruul urgue.\n

0  |  0
zochin (185.39.141.62) 2019 оны 11 сарын 04

zaluu nasaa baraad .... temee zaidagnan gaslah gej..

0  |  0
zochin(202.179.25.1) 2019 оны 11 сарын 04

muu umandaa ich ovjin,zaltai, olon nuurtei chuuchen odoo tegeed ulam l tolgoin ergej , zasrach ynz er alga , Ug n zaluu umschig setgelgeen daanch er busiin ,odoo end tend zurag mon ooriigoo orovduulechee zogsooj jaachanch gesen nam gum baij sur.

0  |  0
Бузар хүүхэн. (64.119.18.23) 2019 оны 11 сарын 15

Гүй мөн сайн жүжигчин худлаа хуурмагаар дүүрэн хүн дээ . Хүн хүнээс мөнгө доллар гуйгаад л зээлээд л . 100 $ л гуйдаг хүндээ . 100 байхад л тэгээд л асуудалгүй ээ Зан ааш нь хайлсан тугалга шиг л болно доо . Гадаадын тэр нөхөрийн мөнгийг өгөөрэй дөө . Ариун аргаараа олсон адсага аа өмсөөч ээ . Бузар аргаар хүн залилаж гомдоод хуурч олсон булга нэхийгээр юуг хийнэв дээ . Байгалмаа хүүхээн өрөө төлөөч ээ . Хүн юу тарина түүнийгээ л хураадаг хүртдэг жамтай . Өрөө төл өө өрөө төл .

1  |  1
zochin(202.21.108.111) 2019 оны 11 сарын 03

zalitai zaitai avgai yumaa.Tseren avgaitai yamar haricaatai bol?

2  |  0
Irgen(192.82.67.9) 2019 оны 11 сарын 05

Zalitai zaitai huuhen shu.

4  |  0
Дугар(59.153.85.83) 2019 оны 11 сарын 05

Нээрэн тэр орос залуугийн мөнгийг буцааж өгсөн үү? Бас хамт аялагчдаа луйвардсан гэж байсан. Хохиролгүй болгосон уу?

5  |  0
ххх(59.153.85.83) 2019 оны 11 сарын 03

Гэр нь гэж сүм хийд шиг. Залуу хүн байж арц хүж асааж, мөргөл залбирал хийгээд л суудаг юм байх даа. Уйтгартай хоцрогдсон, аргаа барсан арга юм уу

1  |  0
Zochin amjilt2(66.181.187.90) 2019 оны 11 сарын 03

Hi amjilt hvsey ta chdna ....\nEne muulaad bga hvmvvs malnaas dord hvmvvs ym.oorsdoo hiij bvteej chdhgui bj sain ywaa negniigee vrgelj muulan uhmsarn doroidosn hvmvvs olon boljee \n

0  |  2
б.г(66.181.161.50) 2019 оны 11 сарын 03

би нэг нутгийнх.гэхдээ ойлгоход бас өмөөрөхөд арай л хүнд санагдана.хайран сайхан залуу насны хэдэн жилийн амьдрал.өөрөө ч нөхрөө ч хүнд байдалд оруулж байна.бусад нь яахав.хамтын амьдрал чинь хэцүүдэх вий дээ.

2  |  2
zochin(73.51.245.247) 2019 оны 11 сарын 03

xubiin amydralaa exleed ok bolgochikood daraa ny temee yary

2  |  2
zochin(73.51.245.247) 2019 оны 11 сарын 03

xubiin amydralaa exleed ok bolgochikood daraa ny temee yary

1  |  2
hairan zaluu eej(98.113.248.233) 2019 оны 11 сарын 04

yooy iim bertei bolchihvol mon hetsuuye ee? huuhduudee osgoj humuujuulehgui ingeed hayaad yavaad baival hetsuu yum baina daa ene chin. Huuhedgui emegtei baisan bol mundag baih baisan. huuhduudtei hund bol huuhduud ni chuhal baimaar yum.

4  |  3
хн(77.38.148.28) 2020 оны 04 сарын 19

зорилго нь сайхан ч сэтгэл нь хар хуухэн дээ.гадаадын хуний менгийг егсен уу,

5  |  2
Neg ch temee hileer (64.119.22.185) 2019 оны 11 сарын 03

Hileer garaagyi yum daa ha ha

1  |  1
mgl(139.5.219.138) 2019 оны 11 сарын 03

ene door yasan olon mongol bus humuus bnaa. busgui mimi amjilt

4  |  1
ZOCHIN(180.150.82.98) 2019 оны 11 сарын 03

SUUSAN TCETCNEES YVSAN TENEG N DEER GEDEG YMSHUU. YAGAAD INGEJ IH MUULDAGIIN.YMAR GAI TARISAN YM BOL OO. BI BOL DEMJIJ BNA.AMJILT HUSIE....HUNII HUSELD HYZGAARGUISHDEE...SAIN BNA..

4  |  1
Зочин (66.181.161.35) 2019 оны 11 сарын 03

Ухайс овоо доо. Яваад бай

4  |  1
Зочин(66.181.176.142) 2019 оны 11 сарын 03

Энэ балайрцан авгай одоо цаг агаар нь тохирохгүй газар тэмээ тамлахаа болиочээ. Нохойгоо дагуулаад явахад болно шдээ.

3  |  4
Zochin(43.228.129.86) 2019 оны 11 сарын 04

Yostoi surhii busgui bn, Amjilt

5  |  2
зочин(66.181.188.140) 2019 оны 11 сарын 03

бөгсөөрөө мөнгө олсон бил үү

5  |  4
Sogtu al shaagch(150.129.143.67) 2019 оны 11 сарын 03

Yambii yanhan

5  |  3
Иии(202.126.88.150) 2019 оны 11 сарын 03

Энэ коммөнтуудыг уншив уу чи.Бүгдээрээ чамайг муулж бна.Тэнэг дээрээ бүдүүлэг хүүхэн

4  |  5
kkkkk(185.39.141.62) 2019 оны 11 сарын 03

ehnii;ba.ezsiin;teneg;baih;boltguai

1  |  3
Zochin(188.156.90.19) 2019 оны 11 сарын 03

HELEH CH MUU UG OLDOHGUI BNA.ZAMDAA UHVEL TAARNA.CHAM SHIG MUU HUMUUS AMID YAVAAD CH YADGIIN.CHI bol HAMGIIN MUU HUNII SUG.

2  |  2
Zochin(188.156.90.19) 2019 оны 11 сарын 03

HELEH CH MUU UG OLDOHGUI BNA.ZAMDAA UHVEL TAARNA.CHAM SHIG MUU HUMUUS AMID YAVAAD CH YADGIIN.CHI bol HAMGIIN MUU HUNII SUG.

1  |  1
Zochin(188.156.90.19) 2019 оны 11 сарын 06

HELEH CH MUU UG OLDOHGUI BNA.ZAMDAA UHVEL TAARNA.CHAM SHIG MUU HUMUUS AMID YAVAAD CH YADGIIN.CHI bol HAMGIIN MUU HUNII SUG.

1  |  2
Иргэн(59.153.113.105) 2019 оны 11 сарын 05

Увсын балай хүүхэн болиосой. Ичих нүүргүй худалч, шуналтай.

4  |  2
мөнхөө(64.119.24.84) 2019 оны 11 сарын 03

энэ нэг балай хэнэггүй зальтай хүүхэн тэмээн аялал хийлээ гэж улс орны маан нэр гутааж дууслаа манай хэнэггүй буруутанг өмгөөлж зөрүүдэлдэг хүмүүс худлаа үнэн өрөвч зан гаргаж Монгол тэмээг ч гутааж өглөө одоо болиулж зе зеийн аялах хүмүүст үлгэр дуураилалгүй завхай эргэж буцсан аялал дахиж гаргалгүй зогсоож элдэв асуудал ар талдаа нэхэлгүй хүмүүсийг явуулахсан

4  |  3
Дмд(103.57.94.159) 2020 оны 04 сарын 19

За тэгээд хэр зэрэг нэр алдартай болж бн даа? Өчүүхэн орк!

4  |  2
Baas(150.129.143.67) 2019 оны 11 сарын 03

Ene heden tugruguur ene hereggui umaa niitluulsen bol kk

1  |  3
Zochin(133.82.251.220) 2019 оны 11 сарын 03

Suulchiin aylagch ni ch yu yum be? Bi suulchiih ni ayalagch gej uuriiguu tuviilguhiin orond harin zaluuchuud mani mongolchuud mani endees uram avaad temeen surgee ulam olon bolgood huduu oron nutgiin malchid mani udur tutmiin ahyu aimdraldaa temeegee ashiglaad nuudelchin zan zanshilaa sergeegeesei gesen message ugvul iluu deer sanagdlaa.

1  |  1
Хөх манхан (192.82.67.191) 2019 оны 11 сарын 03

Чадаж байна\n ,алаад идчихдэг махчин Монголчууд амьтан яаж зовоолоо ч гэх шиг.Нүүдэлчид малаа ахуй амьлралдаа хэрэглэдэг юм.\nТялаж улаан гуяаа ганзагалаад гадаад яваад үзчихээд хүн доромжилцгоо.

5  |  0
29135869(103.87.255.66) 2019 оны 11 сарын 03

хнн.Хэнд ч хэрэгтэйм. шаал худлаа амьтан зовоосон хадмаа муулсан хүүхэн

2  |  5
зочин (64.119.16.120) 2019 оны 11 сарын 04

Мундаг бүсгүй юм өө.Хүмүүс л элдвээр хэлээд байдаг болохоос биш. Ер нь ч тэгээд юу ч чаддаггүй хүмүүс л нэгнээ их гутаан доромжилж, үгүйсгэж, шүүмжилж суудаг юм байна.

4  |  3
Tsetsee(66.181.161.106) 2019 оны 11 сарын 04

Goy yriltslaga boljee

5  |  3
Top