ДУНДГОВЬ: 134 иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгнө

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 08

Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлөөс 21 аймгийн салбар зөвлөлийн гишүүдтэй өнөөдөр /2019.11.08/ Төрийн албаны ерөнхий шалгалтын талаар цахим хурал хийжээ. Хурлаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан төрийн албаны шалгалтын талаар болон бэлтгэл ажлыг хэрхэн хангах талаар мэдээлэл хийж, салбар зөвлөлийн гишүүдийн асуултад хариулт өгч, шалгалтын бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллахыг үүрэг болгосон юм.

Төрийн албаны ерөнхий шалгалт 2019 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр орон даяар зэрэг зохион байгуулагдахаар шалгалтын тов гарсан бөгөөд өнөөдөр төрийн албаны шалгалтын хуваарийг эцсийн байдлаар гаргасан байна.

Иймд төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд цахимаар шалгалт өгөх газар болон цагаа харах боломжтой болсон ба Дундговь аймгийн хувьд 134 иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top