ДУНДГОВЬ: Аймгийн удирдлагууд отрын бүс нутагт ажиллав

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 10

Улсын их хурлын гишүүн Д.Дамба-Очир, Дундговь аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга О.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллав. 

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар болон холбогдох албаны хүмүүстэй өвөлжилтийн бэлтгэл ажил, отор нүүдлийн асуудлаар хуралдлаа. Хурлаар отор нүүдэл хийж буй малчдаас татвар татаас нэхэх, мэдэгдэл өгч, хөөх зэрэг асуудлууд удаа дараа гарч буйг Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ анхааруулж, цаашид отроор орж ирсэн малчдыг хөөхгүй байх, татвар татаас нэхэхгүй байх асуудлыг шийдвэрлэсэн юм.

Мөн Говьсүмбэр аймгийн удирдлагуудтай тус аймгийн нутагт оторлох, отрын бүс нутаг руу нүүдэллэхдээ дайран өнгөрөх коридорыг гаргах талаар харилцан зөвшилцөлд хүрсэн байна. Түүнчлэн отор нүүдэл хийж буй малчдын мал сүргийг тарилга, туулга, үзлэгт хамруулсан эсэхэд хяналт тавих, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх асуудлаар хэлэлцлээ.

Хурлын үр дүнд Засгийн газраас өвлийг өнөтэй давахын тулд отор нүүдэл хийж буй малчдыг дэмжих, отрын бүс нутгийн талаарх асуудлыг Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэхээр болжээ. Тус ажлын хүрээнд Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумдад отор, нүүдэл хийж буй зарим малчин өрхүүдтэй уулзан, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, малчдын санал хүсэлтийг сонссон юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.55.180.58) 2019 оны 11 сарын 10

их ажил хийждээ зайлуул

0  |  0
Top