Хулгайлах гэмт хэрэг буурчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 15

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны эхний арван сарын байдлаар 28.6 мянган гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 2926-аар буурчээ.

Гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс буурахад,

  • Хулгайлах гэмт хэрэг 2769,
  • Дээрэмдэх гэмт хэрэг 590,
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 854-өөр буурсан нь нөлөөлжээ.

Харин,

  • Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 3640,
  • Гэр бүлийн хүчирхийлэл 884,
  • Эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 2521,
  • Мансуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэг 203-аар тус тус өссөн байна.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 7.4 мянган иргэн гэмтэж, 925 иргэн нас барж, 173.4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Үүнээс 33.8 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Түүнчлэн 2019 оны эхний арван сарын байдлаар 88.8 мянган иргэн эрүүлжүүлэгдэж, 12 мянган хүн баривчлагджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top