Ираны Засгийн газар түлшний үнийг нэмэх шийдвэр гаргасныг эсэргүүцэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Иран улсад 87.5 мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал 100 орчим хот, суурин газарт боллоо. Эмх замбараагүй байдал болж хувирсан жагсаалын үеэр нэг зуу орчим санхүүгийн байгууллагын төлөөлөгчийн газар, 150 гаруй худалдааны цэгийг тонон дээрэмдэж, галдан шатаасан бөгөөд нэг мянга орчим хүнийг саатуулжээ. Жагсаалын үеэр тус улсын эрх баригчид интернэтэд орох эрхийг 24 цагаар хязгаарласан байна. Жагсагчид, хүчнийхний хооронд гарсан мөргөлдөөний улмаас 25 орчим хүн амиа алдлаа гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Өнгөрсөн баасан гарагт нэг литр бензиний үнийг хоёр дахин буюу 0.09 ам.доллароос 0.2 ам.доллар хүртэл нэмэх шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд нэг хүнд ногдох бензиний хөнгөлөлттэй үнэ 50 хувиар буюу 15 мянга риал хүртэл нэмжээ. Энэхүү шийдвэрийн дагуу автомашин эзэмшигч сард энэ үнээр 60 литр бензин, мотоцикл эзэмшигч 25 литр, таксины жолооч 400 литр бензин авах юм.
Тус улсад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани түлшний үнэ нэмэгдсэний улмаас хохирсон иргэдэд тусламж үзүүлэх тухай зарлиг гаргажээ. Түүний хэлснээр, Засгийн газар бензиний үнийг нэмээгүй тохиолдолд тус улс ирэх хоёр жилд бензин импортлоход хүрэх байжээ. “Өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал зохион байгуулах нь иргэдийн эрх хэдий ч иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулах учиргүй. Жагсаал цуглааныг эмх замбараагүй байдал гэж ойлгож хэрхэвч болохгүй” гэж Хасан Роухани онцолсон байна.
Энэ үеэр Цагаан ордны зүгээс Ираны ард түмнийг дэмжиж буйгаа илэрхийлж, жагсагчдын эсрэг хүч хэрэглэснийг зэмлэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Harin thh manai nomhon honinuud ..commentoor..jagsahaas hetrehguide ....gehde iim jagsaal nertei deerem tonuul bol utgagui bigdiin buudaj horooh heregte..temtseh yostoi erhemuudteige temtsehgui adilhan ajillaj amidarch bga negniigee deeremdej tonoh bol jagsaal tsuglan bishlde
Пээх, Нэмээд 0.2 ам доллар гэдэг чинь 0.33-ийн цэвэр усны үнэ байна ш дээ. Тэгэхэд манайд 1840 төгрөг.