- Монгол Улсын Хөгжлийн банк нь зах зээлийн судалгааны зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Энэхүү зөвлөх үйлчилгээ нь тухайлсан салбарт МУХБ-наас санхүүжүүлсэн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн судалгаа, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг 28 хоногт хийх болно.
- Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.
А. Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Б. Татварын цахим тодорхойлолт
В. Шүүхийн төрөлжсөн архивийн лавлагаа /сүүлийн 3 жил/
Г. 2017, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан
Д. Нийгмийн даатгалын тодорхойлолт
Е. Сүүлийн 3 жилийн хугацаанд ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар
Ё. Уг зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх зөвлөх багийн бүрэлдэхүүний чадвар, туршлагын талаарх мэдээлэл.
- Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болохгүй.
- Гадаадын этгээд оролцох эрхгүй.
- Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 12-р сарын 02-ний 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn -ээр 2019 оны 12-р сарын 03–ний өдрийн 11 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Энхтайваны өргөн чөлөө-19, 11 давхар, Утас :70130513-555
Сэтгэгдэл ( 0 )