Орон нутгийн цагаар энэ сарын 26-ны орой Индонезийн цагдаа болон хүчний байгууллагуудын гүйцэтгэх ажиллагааны үеэр 86 хятад иргэнийг цахим залилан хийсэн хэргээр баривчилжээ. Голчлон Жакарта болон Маланг хотуудад төвлөрч “ажилладаг” байсан дээрх хятад иргэд дөрвөн сарын дотор цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр дамжуулан 2.6 сая ам.долларын залилан хийсэн байж болзошгүй байна.
“Мөрдөн шалгалтын явцад талаас илүү хувь нь хэргээ хүлээсэн. Гэхдээ хууль эрх зүйн зарим нэг зохицуулалтгүйн улмаас зарим хүндрэл үүсээд байгаа. Цахим залилангийн хохирогчид эхнээсээ тодорч гэрчээр мэдүүлэг өгч эхэлсэн” гэж Жакарта хотын Цагдаагийн газрын дарга Гатот Эдди Прамоно ярьжээ.
Урьдчилсан байдлаар Индонезийн зарим компанийн захирал, өмнө нь өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс оролцсон байж болзошгүй байна. Одоогоос яг хоёр долоо хоногийн өмнө Малайзын цагдаа нар ижил төрлийн хэргээр 700 гаруй хятад иргэнийг баривчилсан билээ.
Сэтгэгдэл ( 3 )
Хятад улс хууль чангатай орон блохоор Нутаг руу нь буцаасан нь зөв ш дээ...одоо манайхыыг хар л даа зөндөө томчууд холбогдсон гээд тухайн үед шуугиад л өнгөрсөн... хариуцлага хүлээсэн хүн нь хэд вэ ...ер нь байгаа юмуу...болдог бол хэрэгт холбогдсон эх орноо дээрэмдсэн золбингуудыг 800 хужаатай нь цуг Хятад руу явуулахгүй....800 хужаагийн виз олголтоос эхлээд асуудалд холбогдсон өмхий хужаа нарын гар хөл өрөвдмөөр зоосноос өөр юм олж хардаггүй өлөнгүүд юу блсон бэ... хариулт өгөх хүн байна уу
Яагаад манайх шиг нутаг руу нь буцаагаад яавуулахгүй байгаа юм бол\n
Яагаад манайх шиг нутаг руу нь буцаагаад яавуулахгүй байгаа юм бол\n