Япон АНУ-ын цэргийн сургуулилтад зориулж 146 сая ам.доллароор арал худалдан авна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 03

Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Суга Ёшихидэ Японы эрх баригчид Токиогийн компанитай 16 тэрбум иен буюу 146 сая ам.доллароор тус улсын баруун өмнөд хэсэгт байрладаг Магэшима эзэнгүй арлыг худалдан авах тохиролцоонд хүрсэн тухай мэдээллийг баталжээ. АНУ-ын агаарын цэргийн хүчний хээрийн сургуулилт явуулах зорилгоор ашиглах энэхүү арал нь аюулгүй байдлыг хангах чухал объект юм гэж тэрбээр онцолжээ.

Японы “Taston Airport” компаниас уг арлыг худалдан авах хэлэлцээ энэ оны нэгдүгээр сард эхэлжээ.

Найман кв.км талбай бүхий Магэшима арал АНУ-ын агаарын цэргийн хүчний Ивакуни баазаас 400 км зайд Кагошима мужийн газар нутагт байрладаг. Арал дээр нисэх онгоцны зурвас болон бусад шаардлагатай объектыг барихаар төлөвлөж байна.

Токио, Вашингтон хоёр 2011 онд АНУ-ын цэргийн нисэх онгоцны сургалтын талбайг өөр газар шилжүүлэх талаар тохиролцоонд хүрсэн байдаг бөгөөд өдгөө энэхүү талбай нь Токио хотоос 1200 км зайд орших Иво Жима арал дээр байрладаг. Дэлхийн хоёрдугаар дайны байлдааны гол талбар болсон Иво Жима АНУ-ын цэргийн баазаас хол оршдог тул АНУ-ын тал байршлыг солих хүсэлт тавьж байжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.67) 2019 оны 12 сарын 03

Сайн байцгаана уу ноёнтоон\nБольшей хородногородного новости на получение\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хуганаж.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0

Uu(103.26.195.133) 2019 оны 12 сарын 03

Bagsh 56787532257

0  |  0
Top