МАН: Ерөнхийлөгчийн хоригийг хэсэгчлэн хүлээж авахгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 09

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2019.12.09/-ийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан асуудлыг хэлэлцэн, хоригийг хэсэгчлэн хүлээж авах боломжгүй гэсэн шийдэлд хүрч, санал нэгдсэн байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 3-ны өдөр 2020 оны төсвийн тухай хуульд дөрвөн асуудлаар хориг тавиад буй. Ерөнхийлөгчийн хоригоос МАН-ын бүлэг гурван асуудлыг хүлээж авах боломжгүй гэж шийдсэн ба  нэг асуудал буюу Нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эсэргүүцсэн Ерөнхийлөгчийн шаардлагыг хүлээн авахаар болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 төсвийн тухай хууль, түүнийг дагалдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан тул ийнхүү МАН-ын бүлэг хэсэгчлэн хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гаргажээ.

Түүнчлэн өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүнгийн талаар хэлэлцжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.218) 2019 оны 12 сарын 10

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Top