Дундговь аймгийн Биеийн тамир, спортын газар, Дундговь аймгийн Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо хамтран энэ сарын 7-8-ны өдрүүдэд Аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд 30-аас дээш, 30-аас доош гэсэн хоёр насны ангиллаар эрэгтэй 30, эмэгтэй 6 багийн 288 тамирчин оролцлоо. Гучаас доош насны эрэгтэйчүүдийн төрөлд Д.Одхүү ахлагчтай Эрдэнэдалай сумын баг тэргүүн байрт, тус ангиллын эмэгтэйчүүдийн төрөлд Э.Нарангэрэл ахлагчтай Мандал сургуулийн баг түрүүллээ. Харин 30-аас доош насны эрэгтэй ангилалд А.Ганцог ахлагчтай НАМЗХ-ны баг тэргүүн байр эзэлсэн байна.
Гучаас дээш насны эрэгтэй шилдэг тоглогчоор НАМЗХ-ны ахлагч А.Ганцог, 30-аас доош насны эрэгтэй шилдэг тоглогчоор Эрдэнэдалай сумын Д.Одхүү, эмэгтэй шилдэг тоглогчоор Мандал сургуулийн н.Тулга нар шалгарлаа. Тэмцээнд оролцогчдод аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун шагнал гардуулж, баяр хүргэлээ.
Сэтгэгдэл ( 0 )