Дундговь аймгийн Засаг даргын ивээл дор Засаг даргын Тамгын газар, Дундговь аймгийн Үсчин, гоо засалчдын холбоо хамтран “Үсчин, Гоо сайхан-2019” тэмцээнийг энэ сарын 8-ны өдөр зохион байгууллаа.
Тэмцээнд үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын найман төрлөөр 23 хүн оролцож, мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ оролцож, Дундговь аймгийн Үсчин, гоо засалчдын холбооны үйл ажиллагаа эрчимжиж буйд талархан, цаашид дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Тус тэмцээнийг Монголын үсчин, гоо засалчдын холбооны тэргүүн, Монгол Улсын мастер үсчин, Олон улсын шүүгч Ц.Цогзолмаа, Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн гоо сайхны тэргүүлэх зэрэгтэй багш Г.Дарьжав нар шүүж явуулсан байна. Шүүгчид Дундговийн үсчин гоо сайханчдын ур чадвар дээшилж, Улс, бүсийн чанартай уралдаан тэмцээнд оролцох ур чадварыг эзэмшсэнийг онцолсон байна.
Сэтгэгдэл ( 1 )
үүүүүүүүүүүүүүүү