ДУНДГОВЬ: Х.Түмэн-Өлзий соробан сампингийн дэлхийн аварга болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 11

Ucmas соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах 24 дэх удаагийн тэмцээн Камбож улсын нийслэл Пномпень хотод энэ сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, дэлхийн 40 орны 4000 хүүхэд багачууд 10 ангилалд хурд, оюуны чадвараараа өрсөлдсөн байна.

Энэхүү тэмцээнд Дундговь аймгийн Дэрэн сумын I багийн малчин Р.Хашбаатарын хүү Түмэн-Өлзий “Higher A” түвшинд оролцож, Дэлхийн аваргын цом хүртжээ.

Х.Түмэн-Өлзий нь 2018 онд Малайз улсын Куала Лумпур хотноо зохиогдсон 23 дахь удаагийн “Ucmas соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээн”-ий “Intermediate А” түвшинд Алтан цом хүртэж байсан юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top