МАН: АЙМАГ НЭГ ТОЙРОГ БАЙХ хувилбарыг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 16

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2019.12.16/ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өрөөнд хуралдлаа.

Удирдах зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "УИХ-ын Сонгуулийн хуулийг хэлэлцэх болсонтой холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл, бүлэг хуралдлаа. УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс 50+26 буюу холимог тогтолцоог өргөн барьсан. Гэтэл энэ хувилбар нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэдгийг намын гишүүд хэлсэн. Тиймээс цэвэр мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах нь зөв гэж үзлээ. Ингээд Удирдах зөвлөл ярилцаад 2008 онд явж байсан томсгосон мажоритар систем буюу олон мандаттай тогтолцоог дэмжлээ. Бүлгийн гишүүд энэ хувилбар дээр санал нэгдсэн. Аймаг, дүүргүүд томсгосон нэг тойрог байна. Дотроо хэд хэдэн мандаттай байна” гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөв(66.181.161.9) 2025 оны 03 сарын 13

Зөв\n

1  |  0
Зөв(66.181.161.9) 2025 оны 03 сарын 13

Зөв\n

1  |  0
Иргэн(202.126.88.157) 2025 оны 03 сарын 13

Нэг намынхан хоорондоо өрсөлдөад намаа хувааж хагалдаг муу талтай.

2  |  0
zzzz(66.181.176.122) 2025 оны 03 сарын 13

ZUW

1  |  0
Close menu