ХӨВСГӨЛ: Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумыг шилэн кабельд холболоо

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 16

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумын төвийг шилэн кабельд холболоо. Ингэснээр Ханх сумаас бусад Хөвсгөл аймгийн бүх сум шилэн кабельтай боллоо. Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумыг шилэн кабельд холбох ажлыг “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компанийн 720 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Оргилуун үйлс” ХХК цаг хугацаанд нь хийж гүйцэтгэжээ. Аймгийн төвөөс 200 гаруй километрт алслагдсан дархадын сумын иргэд шилэн кабельд холбогдсоноор өндөр хурдны интернэт ашиглах боллоо.

Ингэснээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагаа илүү хурдтай, хүртээмжтэй болж сумын хүүхэд, залуучууд  үе тэнгийнхнээсээ мэдээ, мэдээллээр хоцрохгүй,  интернэт, нийгмийн сүлжээ ашиглах боломж бүрдэж байгаа ажээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хрлмө(59.153.115.105) 2019 оны 12 сарын 16

Хөвсгөл аймаг маань мундаг шүү

0  |  0
Top