Хөвсгөл аймагт “Манлай малчин” төслийн хүрээнд Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Чандмань-Өндөр, Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур, Ханх, Мөрөн сумын Манлай малчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Төсөл нь уламжлалт мал аж ахуйгаа үр хойчдоо өвлүүлэх, ард түмнийхээ хүнсний аюулгүй байдлыг хангаж, баталгаат эрүүл мах, сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах, мал сүргээ өсгөн үржүүлж яваа малчин ардынхаа хүч хөдөлмөрийг алдаршуулах зорилготой аж. Зөвлөгөөнд оролцсон манлай малчид санал бодлоо солилцож сайн туршлагаа хуваалцжээ.
Тус зөвлөгөөнд 200 гаруй малчин оролцсон бөгөөд ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш Шинжлэх ухааны доктор, профессор П.Болормаа, ХААИС-ийн Агро экологийн сургуулийн захирал, доктор, дэд профессор А.Буянбаатар, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн газрын мэргэжилтэн, доктор Ц.Мөнхнасан, Хөвсгөл аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Г.Баттулга, Монгол Улсын манлай уяач Г.Батчулуун нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )