Архинд орсныг чинь батлах 10 шинж

2020 оны 01 сарын 10

Бид ажлын долоо хоногийн дараа Баасан гарагт ганц хундага дарс, нэг лааз шар айраг уун амрах дуртай билээ. Ихэнх нь Бямба гараг болгон бага зэрэг шарталттай сэрэх нь жирийн явдал болсон байдаг. Ингэхэд та зүгээр алжаалаа тайлж байна уу, архинд ороод байна уу гэдгээ ялгаж салгахгүй байгаа юм биш биз. Хүн архинд орохдоо өөрөө ч мэддэггүй, гэр бүлийнхэн нь ч анзаардаггүй. Тэгвэл дор дурдсан 10 шинж илрэн гарч эхэлбэл таны алжаал тайлах, сайн найзтайгаа ярьж суух гэсэн үг чинь үнэндээ архи уух шалтаг болон хувирч, та архинд орж эхэлсэн гэсэн үг шүү.


1. Урьд өмнөхөөс их уудаг болсон
 


Та их уух тусам бие махбод чинь тэр чинээгээр архинд дасаад байна гэсэн үг. Хэрэв таны биед ийм өөрчлөлт мэдэгдэж байвал та уухаа больсон нь дээр. Эрүүл мэнддээ дараа нь зарах мөнгө тань нэмэгдээд л байгаа шүү.

2. Уух хэмжээгээ нэмсэн

Хэрэв та өөртөө одоо тэдэн лааз л ууна гэх зэрэг хэмжээ тавьдаг болсон бол хэдийн ороод эхэлсэн гэсэн үг. Далд ухамсар чинь таныг зогс гэж хэлж байна. Хэрэв та өөртөө тавьсан амлалтаа зөрчөөд уух хэмжээгээ нэмээд байгаа бол асуудал байна.

3. Шартсанаас болоод төлөвлөгөөт ажлаа хийхгүй байх
 


Уусны маргааш толгой өвдөөд, сэтгэлээр унасан байдалтай сэрсэн бол сүртэй асуудал биш. Харин ийм явдал байнга тохиолдоод байвал аюултай асуудал. Долоо хоногт доод тал нь нэг удаа та шарталтаас болж, ажлын уулзалтаа цуцлан, ажлаас чөлөө авдаг бол эртхэн ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй.

4. Танд хобби байхгүй

Та бүх хоббигоо хаяад, шинэ хоббитой болоогүй бол таны эрч хүч, энергийг авдаг өөр нэг юм байна гэсэн үг. Ажил их, завгүй гэж бүү тайлбар хэл. Дугуй унах, уул хаданд гарах нь лааз шар айргаас илүү амралт болдог гэдгийг сана.

5. Ходоод өвдөж байна уу
 


Архи, согтууруулах ундаа хүний биед муу гэдгийг бүгд мэднэ. Хоол шингэхгүй, ходоод чинь өвддөг болсон бол ямар ч эмч танд согтууруулах ундаанаас хол бай гэж хэлэх болно.

6. Найзуудтайгаа байхад уйтгартай
 


Найзуудтайгаа хамт уух гэж л уулздаг болсон бол түгшүүр дөхөөд байна шүү. Хамтдаа заавал архи уухгүй, хөлбөмбөг тоглон, аялалд явдаг байснаа сана. Та нарт хөгжилтэй сайхан л байсан шүү дээ.

7. Уух шалтаг бодож олох
 


Архидалтын хамгийн аюултай нь уусан архины хэмжээ биш, харин ууж байгаа хэмнэл юм. Оройн хоолны үеэр хоолны дуршил сэргээхээр ганц хундага дарс ууя, ажлын ядаргаагаа тайлахаар ганц лааз шар айраг уучихъя гэж хэлдэг болсон бол аюул ойрхон байна.

8. Архи дутна гэж эмээх

Архи, шар айраг дутах юм биш биз гэж байнга боддог болсон бол аюултай шүү. Айлд очихдоо ч хэдийг авч очихоо бодоод маргааш өглөө ууя гэж гэртээ шар айраг авч ордог болохоос сэргийл.

9. Гэрт архи тэсдэггүй
 


Хэрэв урьд нь танай гэрт зочин ирэхэд гаргах архи, дарс бэлэн байдаг байсан бол, харин одоо юу ч үлддэггүй болсон бол та уудаг болжээ гэсэн үг.

10. Архичдыг хамгаалах

Архи балгадаг хэн ч байсан та өөрийн мэдэлгүй түүнийг “өөрийн хүн” мэт хардаг болно. Архи уудаг хэмээн хэлэгддэг алдартнуудыг хамгаалж, найзуудтайгаа маргалдана.

Доод зургийг харна уу. Дээр хэлсэн шинж танд илэрч байвал таны элэг удахгүй ийм болно гэсэн үг. Эцэст нь архинд орсон байж магадгүйг тань батлах бас нэг нэмэлт шинж бол Баасан гарагийг тэсэн ядан хүлээх шүү.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top