ДУНДГОВЬ: Аймгийн Цагдаагийн газар шинэ байртай боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 12

Дундговь аймгийн Цагдаагийн газрын шинэ конторыг ашиглалтад оруулсан байна. Өнгөрсөн 2019 оны тавдугаар сард Цагдаагийн газрын албан конторын 2.1 тэрбум төсөвт өртөгтэй барилгын ажлыг "Ванхүү" ХХК гүйцэтгэж, шинэ конторын барилгын нээлтийг хийлээ. 

Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Д.Дамба-Очир, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, ЦЕГ-ын Санхүү аж ахуй албаны дарга, цагдаагийн хурандаа Х.Доржсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, ИТХ-ын дарга С.Сүхбаатар, "Ванхүү" ХХК-ны захирал Б.Боролзойхүү, хууль хяналт, нутгийн захиргааны байгууллагын дарга, удирдлага, цагдаагийн газрын удирдлага, бие бүрэлдэхүүн, ахмадын зөвлөлийн гишүүд болон иргэд, олон нийтийн төлөөлөл оролцов.

Нээлтийн үеэр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл гарган ажилласан цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахмад Ц.Нарантогосыг Сангийн яамны "Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан" тэмдгээр, жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Батболдыг Дундовь аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр, мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Даваадорж, цагдаа зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч Б.Сугирдорж, Дэрэн сум дахь цагдаагийн ахлах ахлагч С.Энхтүвшин нарын нэр бүхий алба хаагчдыг аймгийн засаг даргын "Жуух бичиг"-ээр тус тус шагнаж, урамшууллаа. 


 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(202.126.88.193) 2020 оны 01 сарын 15

Damba ochir erdentees nuurgui bolchood dundgovi ruu daldagnaad baidag bolchij ter lun giin zamiig budiluulsanaas harhad oligtoi ch hun bish dee

0  |  0
Zochin(192.82.72.152) 2020 оны 01 сарын 16

Damba ochir odoo yax geed dundgovior ergeldeed bdag bolchwoo. Naranxvvgee yay gej bxad ene bid 2 ilvv l bmaar ym. Yas goridson noxoi aytai olow dolow xiigeed. Songuulid arai aimgaas ner dewshix geed bgan bish bizdee. Esgii xiix gazar... Xereggvi gedeg de.

3  |  0
Top