Н.Учрал: Хэрэгтэй хууль баталж өгсөн УИХ-ын гишүүддээ баярлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Оюуны өмчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 63.5 хувийн саналаар баталлаа.

Хэлэлцүүлгийн үеэр хууль санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учрал “Үндэсний хэмжээнд оюуны өмчийг анхаармаар байна. Зарим улсад тусгай яам ажиллаж байна. Манайд оюуны өмчийн чиглэлээр харамсалтай жишээ олон бий. Өвөрмонголчууд борцыг төрөл бүрээр нь савлаад зарж байна. Ааруул, аарцны бүх патентыг авчихсан юм билээ. Хятадууд “Улаанбаатарын үдэш” дууг 18 төрлөөр дуулаад гурван жил дараалан хамгийн өндөр хандалт авлаа. Ийм жишээ олон бий. Хятадууд Тик Ток аппликешн гаргаад гурван жилийн дотор 14 тэрбум ам.долларын үнэлгээтэй компанийг байгуулчихлаа. Дэлхийн шилдэг 10 компанийн найм нь оюуны бизнес байна. эрдэмтэд гэртээ суугаад нээлт хийгээд түүнийг бүртгүүлээд, мөнгө босгоод, дундаас нь роялтигаа аваад амьдарч байна. Дэлхий нийтээрээ оюуны бизнес хийе, мэдлэгтэй болъё гэж бодож байхад манайхан нүүрсний наймаачин болно гэх юм. Дэлхийн дуучид шөнө унтаж байхад хаа нэгтээ дуу нь явахад дансанд нь мөнгө орж байна. Тиймээс ийм хэрэгтэй хууль баталж өгсөн УИХ-ын гишүүддээ баярлалаа” хэмээн үг хэллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зайл хулгайчаа(103.111.68.3) 2020 оны 01 сарын 23

Муу хулгайч дараагийн сонгуулиар зайлцан байгаарай.

0  |  0
Top