О.Бат-Эрдэнэ: Дундговь аймгийн 540 мянган толгой мал отроор өвөлжиж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын зөвлөгөөн”-д оролцож, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг товч танилцуулж, зарим үүрэг даалгаврыг өглөө. Энэ үеэр аймгуудын Засаг дарга нар орон нутгийнхаа байдлыг танилцуулсан юм.

Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ: Зун, намартаа хур чийг тааруу байсантай холбоотой манай аймагт өвөлжилт хүндэрч байна. Сүүлийн хэд хоногт цас орсон. Баруун талын сумдад цастай, өвс муутай холбоотойгоор өвөлжилт хүндрэх төлөвтэй. Энэ жилийн хувьд зэргэлдээх 11 аймгийн нутагт 648 өрхийн 540-өөд мянган толгой мал отроор өвөлжиж байгаа. Отор нүүдлээр явж байгаа малчдын нөхцөл байдал хүнд байдаг. Бид өнгөрөгч намар ХААХҮ-ийн дэд сайдын хамтаар отрын бүс нутгуудаар ажиллаж, цаашдын арга хэмжээний төлөвлөгөө гаргасан. Энэ хүрээнд долоон аймагт 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Шаардлагатай байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин нийлүүлсэн. Манай аймагт 410 тонн өвс үнэгүй олгосон. Мөн 350 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон. Үндсэндээ Засгийн газраас аймгийн удирдлагуудтай хамтарч өвлийг өнөтэй давахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top