Дундговь аймгийн Онцгой комиссын дөрөвдүгээр хурлаар томуу, томуу төст өвчин болон коронавирусийн нөхцөл байдлын асуудлаар хуралдлаа.
Хуралдаанаар Засаг даргын албан даалгавар гаргасан байна. Албан даалгаврын хүрээнд Эрүүл мэндийн газарт нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэхэд зориулж аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс зардал шийдвэрлэх,
энэ сарын 2-ны өдрийг хүртэл урлаг соёл, спортын арга хэмжээ, хурал зөвлөгөөн, найр наадам, уралдаан тэмцээн, жагсаал, цуглаан, аялал, зугаалга зэрэг олон нийтийн арга хэмжээ болон дугуйлан, секц, компьютер тоглоомын газар, мөсөн гулгуур, фитнес, спорт заал, шөнийн клуб, бүжиг, караоке зэрэг газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар хаах шийдвэр гаргалаа.
Мөн томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээрээ 5 хүртэлх хоног асарсан ажил, хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагч нарт цалинтай чөлөө олгох, өрх толгойлсон эцэг эх, асран хамгаалагч нарыг богиносгосон цагаар ажиллуулахыг ажил олгогч нарт зөвлөсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )