Дуучин Селена Гомес, Жастин Бибер нар хоёр жилийн өмнө салсан. Бибертэй үерхэж байсан үе Селенагийн хувьд маш хэцүү, хүнд үе байсныг Селена дурсан ярьжээ.
“National Public Radio” радиод ярилцлага өгөхдөө Селена “Би Бибертэй хамт байхдаа сэтгэл зүйн хүчирхийлэлд байснаа том болсон хойноо л ойлгосон. Бибер байнга дарамт, шахалт үзүүлдэг байсан. Би энэ талаар яримааргүй байгаа ч энэ хүчирхийллээс гарч чадсанаараа өөрөөрөө бахархдаг. Би хүчтэй болсон. Одоо надад нэгнийгээ эрхэндээ оруулсан хайр дурлал хэрэггүй, би чөлөөт харилцааг хүсэж байна” гэж хэлжээ.
Селена Гомес мөн шинэ цомгийнхоо “Lose You to Love Me” дууг Биберт зориулснаа хүлээн зөвшөөрсөн.
“Би энэ дуундаа дуртай. Бидний хайр харилцан хүндлэлцэлгүй өндөрлөсөн ч би тэр чигээр нь хүлээн авсан. Гэхдээ надад сэтгэлээ онгойлгож, үг хэлэх шаардлага байсан. Энэ дуугаараа би “Надад хэцүү байсан ч бүх юм дууссанд би баяртай байна” гэж хэлсэн”
Селена, Жастин хоёр 2010 оноос эхлэн найман жил үерхсэн. Энэ хооронд маш олон удаа салж, нийлж байлаа.
Сэтгэгдэл ( 1 )
MEKCIKIIN TSAGAACHIN HUUHED TSAGAAN BANDID SHAALGUULJIISANDAA BAYARLAJ YAV,TEGJ BAIJ L NERTEI BOLOO BIZDE