Герман улс коронавирусийн халдварын голомт болох хөл хорио тогтоосон бүсээс иргэдээ шилжүүлэн аваад байна. Тус улсын Батлан хамгаалахын сайд сайд Аннегрет Крамп-Карренбауэрийн мэдэгдсэнээр Ухань хотоос Франкфуртыг зорьсон Германы Airbus A310 онгоцонд герман болон бусад улс орны нийт 120 зорчигч, нисэх баг болон эрүүл мэндийн байгууллагын 29 хүн зорчиж явжээ.
ОХУ тэдний онгоцыг нутаг дээгүүрээ нисэж, аль нэг онгоцны буудалд газардахыг уг нь зөвшөөрөөд байж. Гэсэн ч цаг тулахад Москва газардахыг зөвшөөрөөгүй учраас онгоцоо Хельсинки рүү чиглүүлсэн байна. Улмаар орон нутгийн цагаар 13.40 цагт Хельсинкид газардаж, түлшээ цэнэглэн нисэж, Франкфурт хүрчээ. Очсон даруйдаа иргэдээ Германы нисэх хүчний цэргийн баазад түр байрлуулсан аж.
ОХУ онгоцыг нь газардуулна гэж зөвшөөрсөн байсан хэр нь тусгай ажиллагааны үеэр гэнэт татгалзаж, нутаг дэвсгэртээ буухыг зөвшөөрөөгүйд Германы тал шүүмжлэлтэй хандлаа. Германы онгоцыг буулгаагүй шалтгаанаа нисэх буудлын хүчин чадалтай холбон тайлбарласан аж.
Харин Германы тал ОХУ-ыг нөхөрсөг бус хандлаа гэж шүүмжилж байна. Түүнчлэн Германы Батлан хамгаалахын яам, Гадаад хэргийн яам нь ОХУ онгоцыг нь буулгахаас татгалзсан шалтгааныг судална гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 5 )
Айлыын хүүхдүүд тийм айхтар байхад манай хэдийн байж байгаа царайг хараад л байгаарай. Аль чгазар хот руугаа оруулахгүй цэргийн бааз алс холхон байрлуулж байхад манайхан сүнгэнэтэл хот дундуураа авч харайлгаад л Нөгөө халдвартын эмнэлэгээ тойроод орон сууцны хороолол хотхон дүүрэн Арай л гоомой хандаад байх шиг санагдах юм даа. Мэргэжлийн бус хүмүүс нь мэддэг гээд дайраад байхаар мэддэг хүмүүс нь мэддэгүй болчдог болсон ч юм уу
Хамгийн хогийн үндэстэн хужаа шүү дээ.
103.212.118.228 хамгийн новшийн үндэстэн хужаа шүү чи тэдний нэг л бн даа
Гэтэл Уханиас ирж явсан Туркийн онгоцыг монгол оруулж шатахуун өгдөг нь сонин. Аймхай монгол
Оросууд хамгийн новшийн үндэстэн шүү дээ.