ДУНДГОВЬ: Аймаг, сумын эмнэлгүүдэд хувцас, хэрэгсэл олгов

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

Шинэ коронавирусийн халдварын болзошгүй тохиолдлын бэлэн байдлыг хангах хүрээнд Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын гамшгаас хамгаалах нөөцөөс аймаг, сумын эмнэлгүүдэд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хамгаалах хувцас, хэрэгсэл өгсөн байна.

Хот хоорондын зам дагуух Дэлгэрцогт, Хулд, Луус сумдын Эрүүл мэндийн төвүүд болон аймгийн төвийн Сайнцагаан сум, “Боржигон мандал”, “Өлзийт мандал” өрхийн эрүүл мэндийн төвүүд, “Мөнхдэлгэр”, “Элбэрэлбуян” ортой хувийн эмнэлгүүдэд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хамгаалах хувцас, хэрэгсэл, комбинезон 40 ширхэг, нэг удаагийн халат 40 ширхэг, амны хаалт 800 ширхгийг олгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top