Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь 2019 оны үйл ажиллагаагаар нийслэл, дүүргийн газрын алба болон аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг тэргүүлж, гурван сая төгрөгөөр шагнуулжээ. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь дээрх шагналын мөнгөө нийгмийн хариуцлагын хүрээнд Аймгийн онцгой комисс болон Сайнцагаан сумын онцгой комисст хандивлалаа.
Тус газар нь 2018, 2019 онуудад хоёр жил дарааллан улсдаа тэргүүн байранд шалгарч, 2019 онд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудыг тэргүүлсэн аж.
Коронавирусийн халдвар дэлхийн олон улсад тархаж байгаа энэ үед Дундговьчууд вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээг авч ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Чи наадахдаа байнга өгдөг ш дээ