Хууль зөрчин ажилласан ЦАХИМ ТОГЛООМЫН газрын эрхийг цуцлахаар боллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 02

Коронавирусний халдвар, тархалтаас сэргийлж Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр нийслэлд 500 гаруй цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Гэвч шөнө, оройн цагаар ажиллаж байгаа газар байна. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт оршдог "Game arena 9" нэртэй газар захирамжийг биелүүлэлгүй дөрвөн удаа торгуулаад байна. 

Тус газрыг дүүргийн цагдаагийн албан хаагчид мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудтай хамтран өчигдөр /2020.03.02/ хааж лацдан, Зөрчлийн тухай хуулиар 250 мянган төгрөгөөр дахин торгон, компьютерын процессорыг хураагаад байна.

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 2-р хэлтсээс тус тоглоомын газрын үйл ажиллагаа эрхлэх эрхийг цуцлах саналыг нийслэлд хүргүүлжээ. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.178.91) 2024 оны 05 сарын 16

ОРОН СУУЦНЫ1-РДАВХАРТ ЦАХИМ ТОГЛООМЫН ГАЗАР АЖИЛЛУҮЛЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН хуулийн заалттай мөртлөө 11-р хороололд\n23А байрны 1 давхарт тоглоомын газар өдөр шөнөгүй ажиллаж оршин суугчидын тав тухыг алдагдуулж байна,

0  |  0
Зочин(59.153.115.242) 2020 оны 03 сарын 02

11 -р хороололд нилээн хэдэн тоглоомын газрыг хяналтандаа авсан нь дээр байхаа

0  |  0
Зочин(59.153.115.242) 2020 оны 03 сарын 02

5

0  |  0
зз(202.179.24.2) 2020 оны 03 сарын 02

маш зөв. 11 дүгээр хороололд тамхины хууль зөрчсөн, архи ч зардаг байж мэдэх PC тоглоомын газар байна лээ шүү. Битүү тамхи

0  |  0
зз(202.179.24.2) 2020 оны 03 сарын 02

маш зөв. 11 дүгээр хороололд тамхины хууль зөрчсөн, архи ч зардаг байж мэдэх PC тоглоомын газар байна лээ шүү. Битүү тамхи

0  |  1
zochin(43.242.243.61) 2020 оны 03 сарын 02

ZUW , BAGA TORGOSON BAYNA , DARGYG NI KHORIKH KHEREGTEY

0  |  1
иргэн(66.181.181.33) 2020 оны 03 сарын 02

орлогоос болж үхлээ юу мангараа

0  |  1
Top