Буржгар болгодог индүү, сам, бүр алчуур хүртэл үсэнд сөрөг нөлөө үзүүлдэг. Үсээ арчлахдаа гаргадаг таван том алдааны талаар хүргэе. Эдгээрийг хийдэг бол та нэн даруй зогсоох хэрэгтэй.
Ширэлдсэн үсийг угнаас нь үзүүр хүртэл самнах бус эхлээд үзүүрээс нь эхлэн бага багаар ширэлдээг нь гаргаж байгаад самнаарай. Мөн хатуу шүдтэй стандартын самаар нойтон үсээ самнаж болохгүй.
Үсээ хатааж эхлэхээс өмнө эхлээд хөнгөн хатах хугацаа өг. Хатаахдаа сэнснийхээ температурыг тохируул. Хэт халуун биш бас хүйтэн биш агаараар үлээлгэх ёстой. Мөн алчуураар үрч хатааж болохгүй.
Үсээ нойтон байхад нь ороох гэх юмуу буржийлгадаг зүйлээр боох, индүүдэх зэргийг хийж болохгүй.
4. Тогтмол чанга сүлжих
Сүлжих нь таны үсэнд төдийлөн таатай биш. Мөн боодог резин нь үсний бүтцийг гэмтээж, тэжээлийг нь үгүй хийдэг. Гэхдээ огт сүлжиж болохгүй гэж хэлж байгаа юм биш. Харин тогтмол олон янзаар сүлжих хэрэггүй юм.
5. Косметикоо угаахгүй байх
Унтахаасаа өмнө нүүрээ угаадаг шигээ үсэндээ түрхсэн лак, мусс, гель, хуурай шампунь зэрэг косметикуудаа угаахгүй удах, дутуу угаах нь үс унахад нөлөөлдөг.

Сэтгэгдэл ( 1 )
Сүүлийн үед нас хүйс харгалзахгүй хүн бүрийн үс ихээр унаж шингэрч байна. Ирээдүйд хүн төрөлхтөн үсгүй болох юм байна.