Путин, Трамп нар утсаар цар тахлын талаар ярилцжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 31

АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нар утсаар холбогдож, дэлхийд дэгдээд буй цар тахалтай холбогдуулан санаа зовниж буйгаа илэрхийлж, газрын тосны зах зээлд үүсээд буй нөхцөл байдлын талаар хамтарсан зөвлөгөөн зохион байгуулахаар тохиролцжээ. 
Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр, Владимир Путин, Доналд Трамп нар КОВИД-19 цар тахлын эсрэг авч буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцож, энэ чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг хэлэлцжээ.

Түүнчлэн, талууд хоёр улсын харилцааны зарим асуудлыг хөндсөн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top