ДЭЛХИЙН ТОЙМ: Цар тахал АНУ-ын сонгуулийн үр дүнд хэрхэн нөлөөлж болох вэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 08

- Трамп ялах бодолтой байна -

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ойрын хоногуудад коронавирусний халдвараас болж нас барсан хүмүүсийн тоо мэдэгдэхүйц нэмэгдэж магадгүй байгааг хэлэв. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт мэдэгдэхдээ энэ долоо хоногийг хамгийн их нас баралттай өдрүүд болно гэж хэлсэн нь зарим хүмүүсийн дургүйцлийг хүргээд авсан. Америкийн Ерөнхийлөгчийн засаг захиргааны урьдчилсан мэдээгээр америкчууд “COVID-19”-ийн тархалттай тэмцэх арга хэмжээг дагаж мөрдөөд ч энэхүү өвчнөөр 100-240 мянган хүн нас барах эрсдэлтэй байгаа аж. Энэ хооронд АНУ-д Ерөнхийлөгчийн сунгаа үргэлжилж, сонгууль 2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд товлогдсон. Шинжээчдийн үзэж байгаагаар одоогийн нөхцөл байдал Трампын талд “тоглож” магадгүй аж. Хэрвээ тэр өөрийгөө “хямралын үр дүнтэй менежер” гэдгээ харуулбал дахин сонгогдоно.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгдэхдээ ирэх долоо хоногийг ч тус улсад коронавирусний эндэгдэл огцом нэмэгдэх төлөвтэй гэж хэлжээ. Тэрбээр “Харамсалтай нь олон хүн нас барах болно” гээд коронавирусний тархалтыг зогсоох арга хэмжээ авч байгаа эрх баригчдад хандан “Гэхдээ бид арга хэмжээ авах нь хийхгүй байснаас хамаагүй бага хохирол амсана” гэжээ.

Системийн алдаа

АНУ нь “COVID-19”-ийн халдварын тоогоор дэлхийд тэргүүлж байна. Тус улсад 300 мянга гаруй хүн өвчилж, 8000 гаруй хүн нас барсан. Үүний зэрэгцээ АНУ-ын эрх баригчдын урьдчилсан мэдээгээр цар тахлын оргил үе өнгөрөөгүй. Сүүлийн хэдэн долоо хоногт хамгийн хэцүү нөхцөл байдал 3500 гаруй хүн амиа алдсан Нью-Йорк мужид үүссэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч энэ сарын 4-нд коронавирусний халдвартай тэмцэхийн тулд хэдэн мянган цэргийн эмч нарыг нэлээд хэдэн муж руу илгээх шийдвэр гаргасан байна.

Трамп АНУ-д өргөн тархсан коронавирусний улмаас нас барсан хүний ​​тоо 100-200 мянгад хүрч болзошгүйг үгүйсгээгүй.Түүнчлэн энэ үзүүлэлт нь эрх баригчдын “сайн” ажлын үр дүн болно гэж тэр хэллээ. Түүний засаглалын үед халдвартай тэмцэх, зохицуулах бүлгийн мэргэжилтнүүд гутранги таамаглал дэвшүүлжээ. Тэдний үзэж байгаагаар АНУ-д нас баралт 240 мянгад хүрч болзошгүй бөгөөд иргэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг үл тоомсорловол 2.2 сая хүн “COVID-19”-ийн халдвараар нас барах болно. Айдастай таамаглалыг үл харгалзан Трамп тус улсад хорио цээрийн дэглэм хэрэгжүүлэхгүй бөгөөд “холбооны удирдлагуудтай зөвшилцөн захирагч нарын хяналтад байх хөдөлгөөний талаарх хатуу зөвлөмжүүд”-ээр хязгаарлагдаж байна.

“COVID-19”-ийн тархалттай холбоотойгоор одоо АНУ-д ОХУ-д хэрэгжүүлсэнтэй адил хязгаарлалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа аж. Ялангуяа хүн олонтой газрууд (зоогийн газар, кино театр, спорт заал гэх мэт) хаалттай, америкчуудад нийтийн зайг хадгалахыг зөвлөж, эрсдэлтэй хүмүүс гэр орноосоо гарахгүй. Трамп анх энэ сарын 12-нд ариун цэврийн хязгаарлалтыг цуцлахаар төлөвлөж байсан бол өнгөрсөн сарын 29-нд түүнийг энэ сарын 30 хүртэл сунгахаар шийдсэн билээ. Тус улсад хорио цээрийн дэглэм нэвтрүүлэхээс татгалзаж, хязгаарлалтын арга хэмжээг аль болох хурдан цуцлах хүсэлтэй байгаагаа Доналд Трамп эдийн засгийн сөрөг үр дагавартай холбон тайлбарлаж байна. АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас гаргасан статистик мэдээгээр өнгөрсөн сарын хоёрдугаар хагаст ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдлийн тоо 6.6 саяд хүрч, цар тахлын улмаас тус улсад ажлын байрны тоо 701 мянгаар буурчээ. Өргөн тархаж буй халдварын сөрөг үр дагаврыг бууруулахын тулд гуравдугаар сарын сүүлчээр Трамп Америкийн эдийн засагт хоёр их наяд долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай хууль батлав. Энэ мөнгө нь иргэдэд тэтгэмж олгох, бүс нутаг, жижиг бизнес, эдийн засгийн бусад салбарт тусламж үзүүлэхэд зарцуулагдах болно.

АНУ-ын Ерөнхийлөгч америкчууд аль болох хурдан “ажилдаа эргэж орох”, “улс орноо нээх” хэрэгтэй гэж үзэж байгаа ч эмч нар иргэдийг боломжтой бол гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна. Энэ талаар зарим орны шинжээч Трамп үргэлж эрүүл мэндийн байдал гэхээсээ илүү эдийн засгийн асуудалд анхаардаг байсан, одоогийн хязгаарлалтын арга хэмжээ нь АНУ-ын эдийн засгийг унагаж байгаа бөгөөд хорио цээрийн дэглэм нь аль хэдийн үүссэн хямралыг улам хурцатгах болно гэж тэр ойлгож байна гэж бичиж буй.

Үүний зэрэгцээ Цагаан ордны тэргүүн коронавирусний эсрэг нөхцөл байдал энэ оны арваннэгдүгээр сарын 3-нд болох Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдахад нөлөөлөхгүй гэж найдаж байна. Трампын ярьж байгаагаар АНУ тахлын хоёр дахь давлагааг туулсан ч санал хураалт явагдах ёстой. Москва дахь Америкийн их сургуулийн ерөнхийлөгч Эдуард Лозанскийн ярьж буйгаар Трамп дэлхийн бусад удирдагчдын нэгэн адил улс төрийн ирээдүйдээ санаа тавьдаг аж. Үүнээс гадна Ардчилсан намынхан Цагаан ордны тэргүүнд дарамт шахалт үзүүлсээр байгаа бөгөөд түүнийг тахалтай тэмцэхэд үр дүнгүй арга хэмжээ авсан гэж буруутгаж байна. “Ардчилсан болон Бүгд найрамдах намынхны бүх хүчин чармайлт нь коронавирусний аюулыг арилгахад чиглэгдэх ёстой. Гэсэн хэдий ч АНУ дахь улс төрийн тэмцэл үргэлжилж байна. Трамп сонгуульд ялахыг хүсэж байгаа бөгөөд Ардчилсан намынхан түүнийг эсэргүүцэх гээд завгүй байна” гэж Лозанский хэлэв. Тэгвэл зарим судлаач АНУ-ын өнөөгийн байдлыг “Америкийн улс төрийн системийн гүн хямралын үр дүн” гэж нэрлэжээ. Шинжээчдийн дүгнэж байгаагаар Америкийн нийгэм нь Трампыг Ерөнхийлөгч болсноос хойш гурван жил гаруйн хугацаанд хоорондоо зөрчилдөж буй элитүүдийн идэвхгүй байдлаас болж цар тахлын золиос болсон аж. Асуудал нь, Трампын засаг захиргаа ажлынхаа эхнээс Ардчилсан намынхны хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан. Эдгээр улс төрийн тулааны цаана хэд хэдэн томоохон асуудлыг хэлэлцээгүй орхижээ. Үүний үр дүнд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг бүрэн үл тоомсорлож байгаад шийтгэл хүлээсэн гэв. Энэ бол Америкийн улс төрийн тогтолцооны алдаа, түүний элитүүдийн бүтэлгүйтэл гэж шинжээч тодорхойлжээ.

“Ардчилагчдад цаг их байна”               

Үүний зэрэгцээ, одоогийн байдлаар Трампын рейтинг өндөр хэвээр байгаа бөгөөд бүр АНУ цар тахлын улмаас эрсдэлд ороогүй байсан оны эхэн үетэй харьцуулахад тодорхой хэмжээгээр өссөн байна. “Ройтерс” агентлаг болон судалгааны “Ipsos” компанийн мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг гуравдугаар сарын сүүлчээр судалгаанд оролцогчдын 46 хувь нь дэмжсэн бол хоёрдугаар сарын эхээр энэ үзүүлэлт 42 хувь байжээ. Харвардын их сургуулийн Америкийн улс төрийн судалгааны төв болон “Харрис Полл” компаниас хийсэн судалгаагаар өнгөрсөн сарын сүүлчээр Трамп иргэдийн 48 хувийн (хоёр сарын өмнө 46 хувь нь эсрэг байсан) дэмжлэг авсан байна. Үүнтэй ижил тоог АНУ-д социологийн судалгаа хийдэг бусад байгууллага дурдсан байдаг. “COVID-19”-ийн тархалттай холбоотой ноцтой нөхцөл байдал байгаа хэдий ч Доналд Трамп дахин сонгогдох магадлал өндөр байна гэж шинжээчид үзжээ. АНУ-д цар тахал тархаж байсан эхэн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд коронавирусний эсрэг авах арга хэмжээний хүрээнд Ерөнхийлөгчид хандсан үгс нэмэгдэж байлаа. Сонгуулийн өмнө Трамп эдийн засгийн өсөлт, ажилгүйдэлтэй тэмцэхтэй холбоотой хөшүүргээ алдлаа, эдгээр нь түүний Ерөнхийлөгчийн засаглалын гол ололтууд байсан, гэхдээ одоо тэрбээр эдийн засаг, хүнд байдалд байгаа иргэдийг дэмжихэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна гэж шинжээчид дүгнэж байна. Тэдний үзэж буйгаар Ардчилсан намаас өрсөлдөх чадвартай нэр дэвшигч байхгүй байгаа нь Трампын талд ашигтай юм. Одоогийн байдлаар Цагаан ордны тэргүүнийг эсэргүүцэгчдийн “хуаран”-гаас нэр дэвшиж байгаа хүмүүс бол Жо Байден, Берни Сандерс нар. Гэсэн хэдий ч ардчилагчид Нью-Йорк мужийн амбан захирагч Эндрю Куомог сонгохыг үгүйсгэхгүй байгаа бөгөөд цар тахлын тархалттай тэмцэхэд авсан арга хэмжээ нь түүний нэр хүндийг нэлээд нэмжээ. Куомо одоогоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс татгалзсан ч Ардчилсан намд цаг хугацаа их байгаа. Ардчилсан намын их хурлыг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд түүний үр дүнд нэр дэвшигчийг тодорхойлох ёстой. Эндрю Куомог ятгаж магадгүй бөгөөд тэрбээр Ерөнхийлөгчийн сунгаанд оролцохыг зөвшөөрч магадгүй юм. Шинжээчид түүнийг Доналд Трамптай хүчтэй өрсөлдөж чадна гэж үзэж байна. Түүнчлэн зарим шинжээч өнөөдөр Америкийн нийгэмд халдварт өвчний эсрэг менежер гэдгээрээ нэр хүндтэй, халдварт өвчинтэй болон эдийн засгийн хямралтай тэмцэхэд шийдвэртэй арга хэмжээ авах боломжтой нэр дэвшигч шаардлагатай байгаа гэж үзэж байна. Тэдний дүгнэж байгаагаар Ардчилсан намаас одоогийн боломжит нэр дэвшигчид энэ үүргийг гүйцэтгэж чадахгүй. Трамп багагүй алдаа хийжээ. Тухайлбал, эрүүл мэндийн асуудлаар олон алдаа гаргаж.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч болон түүний баг одоо болж буй хар дарсан зүүдний үр дагаврыг арилгаж, Америкийг аврагчаар ажиллавал ялалтад найдаж болно. Байден, Сандерс нар үүнийг хийж чадахгүй нь лавтай. Гүн хямралтай үед засгийн эрхийг өөрчлөхгүй байх нь зүйтэй гэсэн хүмүүсийн санаа нь Трампад ашигтай болно гэж судлаачид дүгнэж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өн(202.126.88.38) 2020 оны 04 сарын 09

Хамгын ардчилалгүй улс

0  |  0
Срү(202.126.88.38) 2020 оны 04 сарын 08

Энэ жрүүл хүн үү

0  |  0
Арү(202.126.88.38) 2020 оны 04 сарын 08

Яасан тэнэг ард түмэн бэ ийм эрүүл солиотой мэдэгдэхгү газууг дэмжиж байдаг

0  |  0
монгол(202.126.88.179) 2020 оны 04 сарын 08

галзуу шар юманд самруулчаад энэнээсээ салмаар юм даа эрүүл ухаантай л юм бол

0  |  0
Зочин(66.181.161.77) 2020 оны 04 сарын 08

Хэт дээгүүр сэхүүн тоомжиргүй удирдлагын лайг ард түмэн нь үүрчээ хөөрхий дөө базарваани хумпад ум маани бадми хум.

0  |  0
Top