Шинэ төрлийн коронавирусний халдварын шинэ шинж тэмдэг нь хөл дээр тууралт гарах хэлбэрээр илэрч байна гэж Итали, Испанийн эмч нар дүгнэжээ.
Metro хэвлэлд мэдээлснээр, Италид КОВИД-19 оноштой эмнэлэгт эмчлүүлж буй таван өвчтөн тутмын нэгд ийм шинж тэмдэг илэрчээ. Ингэхдээ хүүхдэд илүү ажиглагдаж байгаа аж.
Испанийн хүүхдийн эмч нарын холбоо коронавирусээр халдварласан өвчтөнүүдэд салхин цэцэг эсвэл улаан бурхантай төстэй тууралт илэрч буй тухай мэдэгджээ. Хөлийн хуруун дээр улаан тууралт гарч, аажим илааршиж, сорвигүй эдгэрч байна гэж эмч нар ярьжээ. Тиймээс ийм төрлийн тууралт ажиглагдвал гэртээ өөрийгөө тусгаарлахыг эмч нар уриалжээ. Гэхдээ шинжээчид ийм шинж тэмдэг илрэнгүүт эмнэлэгт шууд хандахгүй байхыг зөвлөж байна. Юуны өмнө биеийн байдлаа ажиглах ёстой гэж тэд анхааруулжээ.
ДЭМБ-ын мэдээллээр, Италид 165155 /нас барсан 21645/, Испанид 177663 /нас барсан 18579/ тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл ( 4 )
109 iin emch um asuuhaar medehgui emchid hand gehiin ali ni zov um be
хэрэв ийм туухалт гараад ханиагаад халдвар туслаа гэж бодход эм тангүй гэртээ тцсгаарлаад эдгэх ямар зам бгаа юм хэн ирж эмчлэхн дуудлага өгөөд түргэн энэ тэр ирэхүү хүмүүст зөв гаргалгаа хэрэгтэй шүү
Vgvidee battai bolgoj baij emnelegt handana uu gesen vg emnelegt haldwar awah ersdel mash ih baigaa tul battai bish baihad ni emnelegt ochij haldwar awhaas sergiilj baigaa yum
emchid handahgui ajiglah heregtei geed l taraagaad baigaa