КОВИД-19 | Эдгэрсэн өвчтөнүүдийн цусыг эмчилгээнд амжилттай туршжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 19

Манай хойд хөрш ОХУ-д коронавирусний халдвар эрчимтэй тархаж байгаа нь түгшүүр төрүүлж байна. Сүүлийн 24 цагт ОХУ-д 1785 шинэ тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 36793 боллоо. Орост нийт 113 хүн нас бараад байна. Сүүлийн нэг өдөрт Эрхүүд 57, Буриадад 115 халдварын тохиолдол илрээд байгаа.

Гэхдээ ОХУ-ын эрдэмтэд эдгэрсэн өвчтөний цуснаас плазма гарган авч, гурван өвчтөнд эмчилгээ хийж үзэхэд үр дүнтэй болсон байна. Тиймээс эдгэрсэн хүмүүст цусаа өгөхийг уриалж байгаа юм.

Top