Парис хотын гудамжийг цэвэрлэхэд ашигладаг техникийн уснаас коронавирусний ул мөр илэрчээ.
Орон нутгийн BFMTV сувгийн мэдээллээр, Парисын “Eau de Paris” (Парисын ус) усны газрын лаборатори сүүлийн нэг хоногт техникийн уснаас авсан 27 дээжээс коронавирусний ул мөр илрүүлсэн тул техникийн ус ашиглахыг тэр даруйд зогсоожээ. Парисын хотын удирдлагууд ундны ус өөр хоолойгоор урсдаг тул аюулгүй гэж мэдэгдсэн байна.
Даваа гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хөл хориог тавдугаар сарын 11-нийг хүртэл сунгасан тухай мэдэгджээ. Тус улсад хүмүүсийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 17-ноос хойш хязгаарласнаас гадна кафе, ресторан, кинотеатр, музей, парк, хүнсний дэлгүүрээс бусад бүх дэлгүүр, сургуулиуд хаагдаад байгаа юм.
Тавдугаар сарын 11-нээс хойш Францад хүүхдийн цэцэрлэг, сургууль, их сургуулийг үе шаттайгаар нээх юм.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, тус улсад нийт 154098 халдвар авснаас 19744 өвчтөн нас баржээ.
Сэтгэгдэл ( 5 )
Бохир усаа цэвэрлэж эргээж ашиглах аюултай юм байна даа . Угаасаа бодвоос асуудалтай зүйл манайд иймэрхүү асуудал дэвшүүлж ярьж л байдаг. Гэхдээ удахгүй цэвэршүүлэх арга тeхнологи нь маш найдвартай мундаг болох биздээ.
францад үхэл хувиар тооцоход хамгийн өндөр гарч байгаа , цар тахлын дараа маш хөнгөрч хүчирхэгжиж босч ирэх байх аа
Корона дэгдэхгүй юмаа гэхэд хүн өөрсдөө бохирдуулсан уснаас ямар ч тахал дэгдэх хамгийн өндөр магадлалтай Монголчууд уул уурхай ашиглахтай холбоотойгоор ундны цэвэр усыг хайр гамгүй бохирдуулж байгаа юм
bair baishin ni avah um baihgui bohir oron
Франц бол хамгийн муу үйлчилгээтэй газар байсан. Бүх салбар нь хүнд сурталтай Наполеон маягиын арга барилтай барилга байгууламж нь дэндүү их насжилттай хүмүүс нь хөгшин сэтгэхүйтэй гэх үү дээ тийм л нэг Эммануэлжсэн орон .