Дэлхийн хүн амын 81 хувь нь КОВИД-19-тэй тэмцэхэд өөрийн эрхээ золиослоход бэлэн

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 20

Дэлхийн хүн амын 81 хувь нь коронавирусний цар тахалтай тэмцэхэд зориулж эрхээ хязгаарлуулахад бэлэн буйгаа илэрхийлжээ.

“Ромир”, Gallup International байгууллагуудаас явуулсан судалгаанаас үзвэл, энэ оны гуравдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд эрхээ золиослоход бэлэн дэлхийн иргэдийн тоо зургаан хувиар нэмэгдсэн байна.

Судалгаанд оролцсон Ирак, Пакистаны иргэдийн 92 хувь, энэтхэгчүүдийн 59 хувь, болгарчуудын 53, австричуудын 51 хувь, Итали, Казахстан, Оросын иргэдийн тус бүр 44 хувь эрхээ хязгаарлуулахад бэлэн бол Японы иргэдийн дөнгөж долоон хувь нь ийм золиос гаргахад бэлэн гэжээ.

Ингэхдээ цар тахлын улмаас эрхээ хязгаарлахыг зөвшөөрөөгүй хүмүүсийн тоо 19-өөс 15 хувь хүртэл буурсан байна. Японд санал асуулгад оролцсон иргэдийн 42, Оросын 28, АНУ-ын иргэдийн 25 хувь нь эрхээ хязгаарлуулахаас татгалзжээ.

Санал асуулгад 18 орны 17 мянган иргэн оролцжээ. Санал асуулгыг өнгөрсөн гуравдугаар сард болон дөрөвдүгээр сард явуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top