КОВИД-19: ОХУ-д оффист байх ажилтнуудын тоог тогтоолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 21

ОХУ-ын Хэрэглэгчдийн хяналтын газраас коронавирусний халдварын улмаас тогтоосон хөл хорионы үеэр тасалгааны хэмжээнээс хамааран албан оффист ажиллаж болох ажилтны тоог тогтоосон байна.

“50 кв/метр хүртэлх талбайтай өрөөнд 5 хүн, 100 кв/метр хүртэлх талбайд 10, 200 кв/метр хүртэлх хэмжээтэй тасалгаанд 25, 200 кв/метрээс дээш бол 50 ажилтан ажиллаж болно гэж заажээ.

ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас энэ долоо хоногийг ОХУ-д коронавирусний эсрэг тэмцлийн шийдвэрлэх үе гэж нэрлээд байгаа. Одоогийн байдлаар ОХУ-д 47 мянган халдвар бүртгэгдэж, 405 хүн амиа алдаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top