КОВИД-19: “Эрх чөлөөт” америкчууд хөл хориог эсэргүүцэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 21

Шинэ төрлийн коронавирусний халдварын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа АНУ-д бүх нийтийг хамарсан хөл хориог эсэргүүцсэн өргөн хэмжээний жагсаалууд болж байна. Ерөнхийлөгч Доналд Трамп зарим мужид хөл хориог цуцлахыг шаардсаны дараа иргэд гудамж талбайд жагсаж эхэлсэн юм. Жагсагчид вирусээс айхгүй, харин эрх нь зөрчигдсөн талаар ярьж байлаа.

Вашингтонд 50-иас олон хүн цуглахыг хориглосон байгаа ч 2.5 мянган хүн жагсаалд оролцлоо.

Жагсаалыг зохион байгуулагчид амны хаалт зүүхийг уриалсан ч олон хүн огт тоосонгүй.

Хөдөө орон нутгаас маш олон хүн ирсэн. Тэд машинаар төв гудамжийг хааж, дохио дуугарган, эсэргүүцлээ илэрхийлж байв. Олон хүн буу зэвсэгтэй, мөн хүүхдээ дагуулсан байлаа.

Бүгд найрамдах намын Роберт Сазерленд жагсаалд гар буутай ирж, загасчлалыг хориглох юм бол бослого гаргахыг уриаллаа.

Денверт эмнэлгийн ажилтнууд хөл хориог эсэргүүцэгчдийн эсрэг сөрөг жагсаал хийсэн.

Калифорнийн Сан-Диегод “Эрх чөлөөний ралли” зохион байгуулагдаж, 100 гаруй хүн оролцлоо. Тэд туг далбаа мандуулж, уриа хашхирч байв.

Жагсагчид үйлдвэр, сургууль, сүм хийд, наран шарлагын газар, цэцэрлэгт хүрээлэнг нээхийг шаардаж, коронавирус бол жирийн ханиад гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Калифорний Энсинитас хотод нутгийн иргэд гэрийн тусгаарлалтыг эсэргүүцэж, наран шарлагын газрыг нээхийг шаардлаа.

Техаст “Та нар Америкийг хааж чадахгүй” гэсэн зурагт хуудас барин, маскгүй жагссан. Мөн хүүхдээ дагуулж, тэврэлдэн, гар гараа барин жагсжээ.

46 настай Литрелл зургаан настай охиноо дагуулан ирсэн. Тэр “Би вирусээс айхгүй. Эргэн тойронд маш олон аюултай вирус үргэлж байдаг. Бид эрүүл байсаар ирсэн” гэж ярьж байв.

Доналд Трамп эхлээд мужийн захиргаанд хөл хорио тогтоох эрх өгсөн ч харин одоо зарим мужид хорио тогтоохыг эсэргүүцэж эхлээд байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(176.41.231.1) 2020 оны 04 сарын 25

Iim teneg yum uu amerlkchuud

0  |  0
USA(122.222.101.203) 2020 оны 04 сарын 21

USA-iin teneg, erguu, gajig, dunkuu har ork pizdakuud bna daa haha.....

0  |  0
Guest (89.15.238.16) 2020 оны 04 сарын 21

Hohino!!! Jagsaald orj bga buh Tom humuus ni Coronavirus tysaj, ene uwchnuur zowj bga humuus bolon ami nasaa aldsan humuusiin ar geriinhnii zowlong edleesei

0  |  0
american(202.179.24.70) 2020 оны 04 сарын 21

i love amerika

0  |  0
ӨӨГИЙ(103.80.210.18) 2020 оны 04 сарын 21

ТАНЫ ЭРХ БУСДЫН ЭРХЭЭР ХЯЗГААРЛАГДАНА ГЭДГИЙГ ОЙЛГОДОГГҮЙ АМЕРИКЧУУД ХОХИНО ХОХИНО . ХЭЛЭХ ҮГ АЛГА. НИЛЭЭН САЙН ХОРОГДОХ БОЛОЛТОЙДОГ ОО.

1  |  0
Zochin(202.9.46.147) 2020 оны 04 сарын 21

Iimhen yumig hvleej avch oilgoh chadvargvi edgeer te1 hvmvvsiig udahgvi delhii dahinaaraa hytad hvnees ilvv dord vzen jigshih baih bolno. Bvgd ovchin avah bh da hoorhiis!

1  |  0
зочин(203.91.118.180) 2020 оны 04 сарын 21

хүний эрх энэ тэр гээд дэндүү дураар нь байлгаад байхаар ийм л юм болж байгаам даа,өөрийнх нь эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг ойлгодоггүй, манай монголчуудыг хэт их ингэж дураар нь байлгавал мөдхөн л жагсаад гараад ирж мэднэ шүү

1  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 04 сарын 21

Archaagvi tevcheergvi ard tvmen bna .Hohino ihemseg Amerka vertuntsuus toniloh tsag ni boljee .Uuruu uursudiiguu sunuuj bna .Amerka heden 100 jiliin tyrash bysadiin ard tvmeneg dairj baildaj tonoj jargaliin deediig amsaad etses svvld ni tevcheergvi jargalaa nehej svirj bna .Byrhan delhiin bvhel uymiig tegshelj hariy barij bna daa .Delhiin hvn amiig tsulumsuniih ni hariy .

5  |  0
Top