63 настай жүжигчин Том Хэнкс коронавирусний халдвар аваад эдгэрсэн билээ. Тэрбээр одоо бие нь ямар байгаа талаар болон “COVID-19”-ийн халдвар түүнд хүндээр хүрсэн талаар ийнхүү ярьжээ. Оскарын хоёр удаагийн шагналт Том Хэнкс эхнэр Ритадаа ч коронавирус халдааж, эхнэрт нь вирус түүнийхээс илүү хүнд туссан байна. Рита Томоос илүү халуурч, үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдсан бол жүжигчний хамаг бие өвдөж, ядарч сульдсан гэж ярьжээ.
Том мөн “Эхнэр маань уусан эмээсээ болж дотор нь муухайрч, амьсгал нь давчдан заримдаа өрөөнийхөө шалан дээр мөлхөх үе ч байсан” гэжээ.
Гэхдээ жүжигчин хийж дадсан дасгал хөдөлгөөнөө хэвийн үргэлжлүүлэхийг хичээжээ. Харин энгийн сунгалтын дасгал хийхэд ч түүнд их хэцүү байсан талаар Том ярьсан байна. 30 минут орчим хийдэг дасгалаа 12 минут хийгээд л чадахаа больж байжээ.
Коронавирусний халдварын хүнд үеийг хамтдаа даван туулсан Том Хэнкс, Рита Уилсон нар энэ сарын 30-нд хамтын амьдралынхаа 22 жилийн ойг тэмдэглэхээр төлөвлөж байгаа гэнэ. Кино зураг авалтын үеэр танилцаж, хувь тавилангаар учирсан гэж ярьдаг хосууд 29 болон 24 насны хоёр хүүтэй билээ.
Томын ярьснаар эхнэр нь коронавирус нь хүндрэх үед нас барна гэдэгт сэтгэлзүйгээ бэлтгэж, оршуулгынх нь үеэр хүндэтгэлийн үдэшлэг хийгээрэй гэж гуйж байжээ.
Том, Рита нар эдгэрээд вакцин боловсруулахад зориулан цусаа хандивласан гэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
ХАМТЫН АМЬДРАЛЫН 22 ЖИЛ, 24-29 НАСНЫ ХҮҮХДҮҮД... ККК
сайхан жүжигчин шүү эрүүл урт наслаарай