Улаанбаатар, Дархан, Сэлэнгийн орох, гарах хөдөлгөөнийг 25 хүртэл хязгаарлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 21

Улсын Онцгой комисс шуурхай хуралдаж, цаг үеийн асуудал хэлэлцлээ. 2020.04.21

УОК-иос “УОК-ийн 18 дахь хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдөр Европын Холбооны Улс, ОХУ-аар дамжин Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулж, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгуудаас орох гарах чиглэлийн хот хоорондын болон зорчигч тээврийн хэрэгсэл, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний 21 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны 06 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргаж байна” гэж мэдэгдлээ.

Улсын Онцгой Комиссоос энэ нь арга хэмжээ авахад хангалттай хугацаа гэж үзэж байгаа тул хязгаарлалтыг сунгахгүй гэсэн чиглэлийг барьж ажиллах ажээ.

ШУУД ҮЗЭХ

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 22

Коронавирустэй этгээдийг алдаж дээ янз нь сандралдаад байгаа юм байна новш гэж.

0  |  0
irgen(192.82.74.214) 2020 оны 04 сарын 21

humuusee zuv teeverlej ireerei.Masknuud chanartai baih,beelii umsuuleh zereg...Oyutnuud zamdaa haldvar abaad irlee shuu.

1  |  0
Top