АНУ-ын Миссури муж Хятад улсыг шинэ төрлийн коронавирусний халдвар цар тахлын хэмжээнд хүргэсэнд буруутган шүүхэд өгчээ.
Тус мужийн ерөнхий прокурор Эрик Шмитт Хятадын засгийн газар КОВИД-19-ийн аюул, халдварын талаар худал мэдээлж, энэ талаар анхааруулсан хүмүүсийг дуугүй болгож, өвчин тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй тул хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгджээ.
Түүнчлэн, Миссури муж Хятадын эрх баригчид олон нийтийг хуурч, чухал мэдээллийг нуун дарагдуулж, үнэнийг хэлсэн хүмүүсийг баривчилж, вирус хүнээс хүнд халдварладгийг үгүйсгэж, судалгааны ажлыг устгаж, урьдчилан сэргийлж болох байсан цар тахалтай олон сая хүнийг нүүр тулахад хүргэсэн гэж буруутгаж байна. Үүний сацуу Хятадын эрх баригчид коронавирусний халдварын эхний үе шатанд зогсоох арга хэмжээ аваагүй. Энэ оны нэгдүгээр сард халдвар анх дэгдсэн Ухань хотоос 175 мянган хүн бусад хотууд руу гарсан гэж буруутгажээ. Цар тахал өвчин, үхэл тариад зогсохгүй асар олон тооны хүн ажлын байраа алдахад хүргээд байна гэж тус муж мэдэгджээ.
Тиймээс Миссури муж нийгмийн дэг журмыг алдагдуулсан, асар аюултай үйлдэл хийсэн, үүргээ биелүүлээгүйн төлөө нөхөн төлбөр олгохыг шаарджээ. Гэхдээ нэхэмжлэгч нөхөн төлбөрийн хэмжээг заагаагүй байна. Хариуцагчаар Хятадын Засгийн газар, Хятадын Коммунист нам, албан тушаалтан, төрийн байгууллагуудыг нэрлэжээ.
Сэтгэгдэл ( 9 )
Өгөө өг.Тэгж бж дараа дараагийн аюулыг хазаарлахгүй бол дахиад хэдэн жилийн дараа бас нэг вирус лабораториасаа адлчихлаа гэнэ.Мөн ихэмсэг зантай Америкчууд элдэв янзын киногоор мөнгө хийж өнөөдөр хүссэн нөхцөлд оруулсан ашдын билэггүй кино найруулагчидаа бас шүүхэд өг.
Xyatadyyd 3 dain exlvvlj bn.xvchirxeg bx gej.amerik mandtygai
Xyatadyyd 3 dain exlvvlj bn.xvchirxeg bx gej.amerik mandtygai
Baruunii orniihon medeeleltei bj denduu haihramjgui handsan ter goroo ch hangalttai amsaj bgaa. Haldvar tarhsan ehnii oron uur oron bsan bol ene dainii barij chadah bsan uu ugui yu.
Маск зүүх шаардлагагүй гэж тэнэгтээд байгаа, долоон зуу гаруй мянган хүн өвчилчихөөд байхад хөл хориогоо цуцлана гэж тэнэгтээд байгаа трампаа шүүхэд өг.\n
Kkk Hyatadiin gadaad hergiin yamnaas hariultiin iin ugchee ,12 sariin 23 nd anh DEMB buh medeeleele ugch ehelsen odoo hurtel ugsuur bgaa nuuj haasan zuil ogt ugui 1 sariin 23nd Amerikchuud elchingiinhee buh huniig Uhanaas tatsan,1sariin 28nd Amerikiin virus sudlaliin bag irsen I uu ees hoish 2 sariin hugatsaand Amerikchuud Ta nar ard tumniig ee tuluu yu hisiin be Yagaad beldeegui yum be naad nehemjlelee zasgiin gazraasaa neh tovchlood shuu mash ih barimt gargaj heljee zahaasan orchuulalaa
yoo saihan jujig togolhiimaa muusain americhuud bvgd suirch bvgd vhwel taarna muusain novshnuud uursduu uvchin zohiochood icheesei ternii orond zohiogchiin erhee avah gj zutgehgui buzar bulainuud
Vnen boloodol shvvhed ugch baigaa .Manai uls ch gesen ingeh heregtei .Uruu bagsagsan ni deer .Daanch odoogiin turiihun chadahgvil dee .Byged Hyjaagiin gar huluud .
Aimaar um bee