КОВИД-19 | Япон улсад нас баралт нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 22

Азиас хамгийн их анхаарал татаж байгаа улс болох Японд нас баралтын хувь 1.67 болж нэмэгдэн, тус улс халдварын тархалт өндөр байгаа 10 гаруй улсын иргэд болон тэдгээр улсад зорчсон иргэдэд хориг тавьжээ. Япон улсын өмнө нь хориг тавьсан 73 улс дээр шинээр ОХУ, Беларусь, Катар, Арабын нэгдсэн эмирт улс зэрэг хэд хэдэн орон нэмэгдсэн байна.

Тэгвэл Сингапурт сүүлийн гурав хоногт 3000 гаруй халдвар бүртгэгдэж, тус улсад нөхцөл байдал хүнд байна. Гадаадын цагаач ажилчдын дотуур байранд халдвар голомтлон тархсан юм. Сингапур хөл хорионы арга хэмжээгээ ирэх зургаадугаар сарын 1-нийг хүртэл сунгажээ. Тус улс халдвар анх дэгдэж байхад амжилттай хумьж чадсанаараа дэлхийд жишиг болж байсан бол одоо 9000 гаруй хүн халдвар авчээ. Тэдний дийлэнх нь цагаач ажилчдын байранд гарсан халдвар юм.

Сингапурын тархалтыг тархвар зүйн хувьд судлахад, гадаадын цагаач ажилтан өнгөрсөн хоёрдугаар сард халдвар авснаар вирус тархжээ. Цагаачдын нийт 43 дотуур байр байгаагийн талаас илүү хувьд нь коронавирус голомтлон тархсан байна.

 

Top