ДЭМБ: Цар тахлын хамгийн ХҮНД ҮЕ урд байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 22

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал хурал хийж, бүсийн улс орнуудын эрүүл мэндийн тогтолцооны хөгжил, хариу арга хэмжээ авах чадварын талаар хэлэлцжээ.

Халдварын тархалтыг удаашруулах, бууруулахад үр дүнтэй арга хэмжээ авахыг тэрбээр уриалаад, улс орнууд хязгаарлалтын арга хэмжээгээ цуцалж байгааг шүүмжилжээ. Халдварын тархалтыг хяналтдаа бүрэн авахаас нааш хөл хориогоо цуцлах нь халдварыг дахин тархаах эрсдэлтэй тул хязгаарлалтын арга хэмжээг шууд цуцлахгүйгээр буюу аажмаар цуцлах хэрэгтэй гэв.

Мөн зайнаас харилцах хэв маягаа үргэлжлүүлэн хэвшүүлж, ариун цэврийн дэглэмүүдийг өдөр тутмын амьдралдаа мөрдлөг болгох ёстойг ДЭМБ сануулсаар байна.

ДЭМБ-аас цар тахлын хамгийн хүнд үе бидний ард биш урд байгааг анхаарууллаа. Тус байгууллага “Бидэнд итгэж, хүнд үеийг хамтын хүчээр даван туулах хэрэгтэй болоод байна” хэмээн анхааруулсан байна.

 

Top