Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын онцгой комисст хувиасаа 5000 ширхэг хамгаалалтын хувцас хандивлахаар болжээ.
“Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир хандивыг өнөөдөр /2020.04.22/ Улсын Онцгой комиссын тэргүүн Ө.Энхтүвшинд гардуулан өгнө. Хамгаалалтын хувцсыг Монголд үйлдвэрлэжээ.
Ерөнхийлөгч хувиасаа улсынхаа Онцгой комисст хандив өргөж байгаа тухай мэдээг “ЦентралАзия” агентлаг мэдээлжээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 2,5 сая хүн коронавирусний халдвар авч, 177 мянган хүн амь насаа алдсан. Монголд халдварын тохиолдол 35-д хүрээд байна.
Сэтгэгдэл ( 4 )
1 sh xuvtsas 3500 tugrug
Муу vг шидээд яах вэ дээ. Харин хоронготонvvд , их хурлын гишvvд хандив оргохгvй юмуу
Ингэж анархист хувь хүний үзлийг дэлгэрүүлж байхаар шударга нь дээр Төрийн тэргүүн биш женко компанийхаа тэргүүн болвол илүү шударга. Зарим бизнесменүүд сурсан зангаа гээлгүй, Төрийн тэргүүн болсноо мэдэхгүй анархист зангаа гаргаад байх юм. Төрийн тэргүүн болчихоод нийтийн асуудлыг хувиараа шийднэ гэдэг яавч байж болохгүй!
1ш хувцас 1 сая гэвэл 5 тэрбум, хэрвээ 1 ш нь 500 мянга гэвэл 2.5 тэрбум, харин 1ш хувцас нь 200 мянга гэвэл 1 тэрбум болох юм байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.