Монгол Улсад эх орондоо буцах хүсэлт гаргасан Оросын иргэд үлдээгүй, бүгд буцсан гэж Улаанбаатар дахь ОХУ-ын Элчин сайдын яам РИА Новости агентлагт мэдээлжээ.
“Энд бүх зүйл сайн байна. Монгол Улсын Засгийн газар энэ оны нэгдүгээр сараас эхлэн хорио цээрийн арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсэн бөгөөд элчин сайдын яаманд буцах хүсэлт гаргасан иргэд бүгд буцсан. Монголын эрх баригчид Оросын иргэдийг эх орондоо буцах бүх боломж олгосон. Цаашид буцахыг хүссэн иргэд автомашинаар хилийн шалган нэвтрүүлэх боомтоор гарах боломжтой” гэж тус Элчин сайдын яам мэдээлжээ.
Монгол Улсын эрүүл мэндийн яамны мэдээллээр, энэ сарын 22-ны байдлаар тус улсад нийт 35 халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүгд зөөвөрлөгдөж орж иржээ. Халдвар авсан өвчтөнүүдийн дунд Оросын иргэд байхгүй.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд нийт 2 564 323 хүн коронавирусээр халдварласнаас 177199 хүн нас барж, 679755 өвчтөн эдгэрчээ. АНУ-д 824438 /нас барсан 45039/, Испанид 204178 /нас барсан 21282/, Италид 183957 /нас барсан 24648/, Францад 159299 /нас барсан 20829/, Германд 148299 /нас барсан 5086/, Их Британид 130172 /нас барсан 17378/, Туркт 95591 /нас барсан 2259/, Иранд 84802 /нас барсан 5279/, БНХАУ-д 83779 /нас барсан 4632/ тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл ( 4 )
Манайхыг тээвэрлэж ирээд бхаар айгаад явсан чинь жинхэнэ голомт руугаа орчихов оо хөөрхийс
Монголын хүчин чадлыг чамлажээ. Жаахан л ихэсвэл өнгөрөө. Гадаадаас тусламж хүсээд ч хүсээд ч ирэхгүй.
Нэг бодлын буцсануудых нь хохь нь болжээ. Оросд одоо яг Италийн нөгөө аймшиг болох байх. Эх орондоо харьж байгаануудыг нь яая гэхэв
mundag um aa