Иран улс анхны цэргийн зориулалт бүхий хиймэл дагуулаа сансарт амжилттай хөөргөжээ.
Sepahnews сайтад мэдээлснээр, “Нур /Гэрэл/” нэртэй хиймэл дагуулыг “Касед” пуужин тээвэрлэгчээр 425 км тойрог замд өнөөдөр өглөө гаргажээ. Өнгөрсөн хоёрдугаар сард тус улсын иргэний зориулалттай хиймэл дагуул хөөргөх ажиллагаа бүтэлгүйтэж байсан бол 2019 оны нэгдүгээр сард хэд хэдэн хиймэл дагуулыг тойрог замд гаргаж чадаагүй юм. Тухайн үед тус ажиллагааг барууны хэд хэдэн улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж байна гэж буруутгасан билээ.
Сэтгэгдэл ( 0 )