Монгол Улс Буриад руу 10 мянган амны хаалт илгээнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 23

Буриад улсад цар тахлын улмаас нөхцөл байдал хүнд байгаа билээ. Тус улсад хамгаалалтын хувцас, амны хаалт болон гар ариутгагчийн хомсдол үүсээд байгаа хүнд үед нь ОХУ-д  сургууль төгсөгчдийн Монголын холбооноос сэтгэлийн дэм үзүүлэх ажлыг санаачилсан байна.

ОХУ-д суралцдаг 126 монгол оюутан энэ сарын 11-нд Москва хотоос Улаан-Үүдэд онгоцоор ирээд, эх орон руугаа явах аргаа олохгүй гацсан байх үед Буриад улс тусалж, дэмжсэн билээ.

ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Амгалан Базархандаев болон Буриадын төлөөлөгчид “Бид эх түүхээсээ авхуулаад олон зүйлээр холбогдсон хүйн холбоотой ахан дүүс. Улаан-Үд хотод Улаанбаатараас олон жуулчин ирдэг. Хөл хорио тавигдахад бие биедээ харилцан зочилъё. Мөн боломжийг ашиглаад хүүхдүүддээ мэнд хүргэхийн зэрэгцээ, манайд ирж суралцахыг хүсье. Улаан-Үд хотын Соёл урлагийн их сургууль, Хөдөө аж ахуйн академи, Буриадын их сургууль, Техникийн их сургууль гээд олон сайн сургууль бий” гэжээ.

Сайн үйлсийн аянд өчигдрийн байдлаар 100 орчим хүн оролцож, эхний ээлжинд 10 мянган амны хаалтыг Буриад руу илгээхээр болжээ.

Буриад улсад хүнд үед нь тусалж дэмжихийг хүссэн хүн бүр хандивын арга хэмжээнд оролцоход нээлттэй юм.

Тусламжийн гараа сунгахыг хүсвэл та бүхэн Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд хандаарай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.95.69) 2020 оны 04 сарын 25

эх орны дайны үед маш ядуу байсан мөртлөө хүн бүр л тусалсан юм билээ

1  |  0
Top