Перуд 1.3 мянга орчим цагдаа коронавирусээр халдварлажээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 24

Перуд хууль сахиулах хүчний нийт 1.3 мянга орчим алба хаагч шинэ төрлийн коронавирусний халдвар аваад байна гэж тус улсын дотоод хэргийн сайд Карлос Моран мэдээлжээ.

Перугийн Үндэсний цагдаагийн бий бүрэлдэхүүний 130 мянган алба хаагчаас 80 мянга нь зэвсэгт хүчний алба хаагчидтай хамтран хотуудад хяналт тавьж байгаагаас 1.3 мянга нь халдвар авсан гэж тэрбээр онцолжээ. Тус улс өнгөрсөн сарын 16-нд онцгой байдлын дэглэм зарлажээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Перуд нийт 20914 хүн коронавирусний халдвар авснаас 572 хүн нас баржээ. Перугийн  Ерөнхийлөгч Мартин Вискарра пүрэв гарагт /2020.04.23/ онцгой байдлын дэглэмийг тавдугаар сарын 10-ныг хүртэл сунгажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top